ЗТЯ: Урьдчилсан байдлаар, түргэн тусламжийн машин автобусны урдаас орж ирсэн нь тогтоогдсон

Х.Есү
20 цаг 43 минутын өмнө

Улаанбаатараас Завхан аймгийн чиглэлд зорчиж явсан түргэний машин, том оврын автобустай мөргөлдсөн хэрэг гуравдугаар сарын 11-нд гарсан. 

Ослын улмаас түргэний автомашинд зорчиж явсан 5 хүн, жолоочийн хамт буюу нийт 6 хүн нас барж, 2 хүүхэд гэмтсэн.

May be an image of ‎train and ‎text that says '‎הבוש 2م1 M 度 新 REDMI NOTE! REDMI-NOTEIPRO 11 PRO PROTOGRAPHY 03/12/202511:56 03/1.2/2025 1:56‎'‎‎

Ослын газарт "АТҮТ" ТӨҮГ-ын зорчигч тээвэр, хяналтын хэлтсийн дарга нар ажиллав. Автобусны хар хайрцгийг цагдаагийн албанд хүлээлгэн өгсөн бөгөөд урьдчилсан байдлаар хотоос 170 дахь км дээр, осол болсон тухайн зам 500 м орчим хэсэг мөстсөн байжээ.

Мөн эмнэлгийн тээврийн хэрэгсэл автобусны урдаас орж ирсэн ба автобус тухайн үед 64 км/ц хурдтай явж байсан гэж урьдчилсан мэдээлэл байна.

May be an image of 1 person, road and text



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.185.253
    19 цагийн өмнө

    Энэ түргэний тэрэг, онцгой,цагдаагийн албаны машинуудыг хэчнээн яарч байсан ч урсгал сөрж явуулдгийг болиулмаар бнаа тийм учир замын 1 р эгнээг эдгээр тээврийн хэрэгсэлд зориулах талаар зохицуулалт хиймээр бнаа

    Хариулах