Тэнгисийн эрэг дээр 24/7 шоуны хамгийн нууцлаг оролцогч А. Золжаргалын тухай

Э.Намуундарь
2025/03/26

"Central" телевизийн "Тэнгисийн эрэг дээр 24/7" шоуны оролцогч А.Золжаргалыг танилцуулж байна.

А.Золжаргал Улаанбаатар хотод төрсөн. Ам бүл дөрвүүлээ, айлын бага охин. Багаасаа л аав, ээжтэйгээ нээлттэй ярилцаж, дотно найзууд шиг өссөн гэж нэг ярилцлагадаа хэлсэн байдаг.

Бага нас нь  охидтой найзлахаас илүү хөвгүүдтэй нийлж, эрэгтэй хүүхдүүдийн тоглоомоор тоглож өссөн тэрээр гэр бүлийн хайранд эрхэлж, юунд ч санаа зовохгүй нас биед хүрсэн гэнэ.

Түүний хувьд "шүдний техникч" мэргэжлээр БНСУ-д төгссөн. Солонгост 10 жил амьдарч байх хугацаагдаа Солонгосын алдарт BADBLOOD брэндийн шалгаруулалтад тэнцэж моделийн карьераа эхлүүлсэн.  

А. Золжаргалын тэсрэлт хийж гарч ирсэн үе нь дуучин Jay Park-ийн "McNasty" гэх дууны клипэнд тоглосон явдал юм. Дэлхийн хэмжээнд танигдаж эхэлсэн модель бүсгүй Монголд ирсэн төдийд Тэнгисийн эрэг дээр 24/7 шоунаас санал авч оролцогчдын нэг болсон билээ.

Бүх залуусын анхаарлын төвд байгаа түүний хувьд таалагдахгүй байгаа залуудаа өөрийгөө шулуухан ойлгуулчихдаг нууцлагдмал бөгөөд үзэл бодолдоо үнэнч, зорилготой бүсгүй гэж цахим сүлжээнд маш их фентэй болсон байна. 




Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.186.80
    2025/03/26

    монголд сайхан зүстэй боловсролтой залуус бий болжээ гэдгийг харуулах зорилготой юм биш үү

    Хариулах
  • 66.181.191.207
    2025/03/26

    Энэ шоу тэгээд ямар зорилготой юм цус ойртуулахгүй гэсэн арга юм уу? авалцаж болох юм уу? хөгшин хүн орж болох юм уу? сайхан бавалцаад тардаг юм уу? зугаатай хэрэг байна даа хө

    Хариулах