Ц.Туваан: Биржийн тухай хуулийг баталбал хэрэгжүүлэх төслүүдээ эрэмбэлж шийдвэрлэнэ

Х.Есү
8 цаг 19 минутын өмнө

Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Ц.Туваанаас Биржийн тухай хууль болон онгоцны түлшний асуудлаар тодрууллаа.


Тэрбээр, Уул уурхай биржийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудал УИХ-ын чуулганаар орж ирж байгаа. Дараагийн чуулганы хурлаар хэлэлцэх эсэхээ шийднэ.

Бүтээгдэхүүн солилцоотой холбоотой заалт хүмүүсийн анхаарлыг их татаж байгаа. Энэ ямар утгатай заалт вэ гэхээр нийгэм эдийн засгийн томоохон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын өргөн мэдүүлснээр томоохон төслүүдийг бүтээгдэхүүн солилцоогоор шийдвэрлэх асуудлыг УИХ шийднэ гэсэн утгатай заалт байгаа. 

 Өнөөдөр бид төсвөө алдагдалгүй баталчихсан. Тэгэхээр төсвөөр ямар нэгэн байдлаар томоохон мега төслүүдээ шийдэх боломжгүй байна. Биржийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг баталбал хэрэгжүүлэх төслүүдээ эрэмбэлж шийдвэрлэнэ.

ОХУ-аас онгоцны түлш нийлүүлэх хэлэлцээр дээр та ямар байр суурьтай байгаа вэ?

-Энэ маш удаан яригдаж байгаа төсөл. Анх 2018 онд санамж бичиг нь зурагдсан. Дараагаар нь 2022 онд дахин санамж бичиг зурагдсан. Өнгөрсөн онд урьдчилсан байдлаар үзэглэсэн ийм л асуудал. 

Бид онгоцны түлшээ 100 хувь ОХУ-аас авч байгаа. Олон эх үүсвэрээс худалдан авалт хийдэг байх хэрэгтэй ч манайх хоёрхон хөрштэй. 

АН энэ хэлэлцээрийг дэмжихгүй гэдэг нь зарим зүйлсийг дахин сайжруулах ёстой гэж үзсэн хэрэг. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна