Хүүхэд, гэр бүлд зориулсан Монголын хамгийн анхны "Wonderland kids festival" 5-р сарын 31, 6-р сарын 1,2-ны өдрүүдэд Sky resort-д болно.
CGI Originals-аас санаачлан зохион байгуулах тус фестивальд ид шидийн орноор аялах мэт хүүхэд насны мартагдашгүй дурсамжийг бүтээх олон гайхалтай тоглолт, урлагийн номер, хүүхэд хөгжлийн хөтөлбөр, уралдаан тэмцээнүүд багтсан байна.
Мөн хүүхэд багачуудын танил болсон хүүхэлдэйн киноны баатруудаар амилах дүрүүдийн парад, “MUPPET THEATRE”, “УЛААНБААТАР ТЕАТР”-ийн хамтарсан хүүхдийн болон хүүхэлдэйн жүжгийн тоглолтууд та бүхнийг хүлээж байна.
“Сайн уу? ОЛМАСС” жүжгийн нээлт /5+ нас/
“Марио ба түүний найзууд” жүжиг /3+ нас/
“Зөрүүд Гринч”, “Намайг дурсаарай КОКО” тоглолт /5+ нас/
Хүүхэд насны дурсамжуудын хамгийн сэтгэл хөдөлгөм циркийн номер, алиалагчдын жонглер, уран нугараачдын үзүүлбэр, амь сорьсон циркчдын үзүүлбэртэй гайхамшигт WONDERLAND.
“WONDER CIRCUS” төв асар
“Циркчдын амь сорьсон үзүүлбэр”
“Агаарын үзүүлбэр”
“Тэнцвэрийн гайхамшиг”
“Хөгжилтэй жонглёр”... гэх мэт олон төрлийн үзүүлбэр
“WONDER ZOO”
“Сонин содон амьтад”
“Таван хошуу малын төл”
WONDERFUL MONGOLIA
Эх орноо хайрлан хамгаалж, өв соёлоо уламжлан түгээдэг Монгол хүүхдийг бий болгохын тулд тэдний харах, сонсох, үзэх бүхий л мэдрэмжүүдээр нь дамжуулан соёлын дархлааг бий болгохын хүрээнд:
“Монгол үндэсний гэр”
“Монголын уламжлалт хувцас, зан заншил”
“Монголын уламжлалт тоглоом наадгай”-н хэсгүүд багтсан.
WONDER STAGE
Хүүхдийн бүтээлч байдлыг дэмжих нь тэдний сэтгэн бодох чадвар, төсөөлөл, асуудал шийдэх арга барил болон маш олон хэрэгтэй зан суртахууныг суулгадаг. Судалгаагаар хүүхдүүд 5 нас хүрэхэд бүтээлч сэтгэлгээний 80-90%-ийг бүрдүүлсэн байдаг.
Иймд цаашид өөрсдийн хобби, ирээдүйн мэргэжлийг сонгоход нь дэмжих үүднээс дараах хөтөлбөрүүд багтсан.
“Хамтлаг дуучдын энтертайнмент үзүүлбэр”
“Анир” поп оркестрын бүрэн хэмжээний сонгодог тоглолт
“Балет”-ийн тоглолт
“Хүүхдийн уран гимнастикын үзүүлбэр” тоглолт
“Таэквондогийн үзүүлбэр” тоглолт
“Ээж болон хүүхдэд зориулсан иогийн хичээл” /иогийн дэвсгэрээ өөрсдөө бэлдэж ирэх/
“Генетик тест”
“Андромед” хүүхдийн бүтэн биеийн шинжилгээ, оношилгоо
ЦАГИЙГ ҮР БҮТЭЭЛТЭЙ, ЗУГААТАЙ ӨНГӨРӨӨХӨД…
“Ceramic art”
“Polymer art”
“Family craft”
“Wine & juice canvas”
“Гайхамшигт багт наадмын парад”
“Косплей өдөрлөг”
“Бяцхан кино театр”
“E-Sport”-ын сонирхолтой тэмцээн
ХУВЬ ХҮНИЙ ХӨГЖИЛ БОЛООД БОЛОВСРОЛД…
Таны хүүхэд ирээдүйд хэн болох бол, ямар хүсэл мөрөөдөлтэй бол? Энэ тал дээр эцэг эхчүүдийн зүгээс тэдэнтэйгээ ярилцах, ойлголцох нь хамгийн чухал.
ЦЕГ-аас хамтран хүүхдийн аюулгүй байдал болоод эрхийг нь хамгаалах чиглэлээр панел уулзалтыг эцэг эхчүүдтэй хамтран хийх болно. Иймд та бүхэн хүүхдүүдийнхээ хувь хүний хөгжил, цаашдын боловсролд хэрхэн анхаарлаа хандуулахаа мэдэхгүй байгаа бол бид танд хэрэгтэй зөвлөгөөг хүргэе.
“STEAM” боловсролын хөтөлбөр
“EDU WONDER”
“ИНЭНӨ” хүүхэд хөгжлийн хөтөлбөр /0-4 насныхан эцэг эхийн хамт/
“Ахлах ангийнханд чиглэсэн боловсролын хэлэлцүүлэг”
“Боловсролын мэргэжилтэн”-ий үнэгүй зөвлөгөө
“Мэргэжлийн сэтгэлзүйч”-ийн гэр бүл, хүүхдэд чиглэсэн үнэгүй зөвлөгөө
Хамгийн гоё нь дээрх бүх үйлчилгээ тасалбарын үнийн дүнд багтсан.
Өдөр бүрийн тасалбарын тоо хязгаартай тул хүрэлцэн ирэх зочид та бүхэн яараарай. Гэр бүлээрээ нэг өдрийг цэвэр агаарт үр бүтээлтэй, зугаатай өнгөрүүлэхэд хэрэгтэй бүхнийг нэг дороос…
Байршил: Sky Resort
Хэзээ: Тавдугаар сарын 31, 6 сарын 1, 2
Тасалбар болон үнийн мэдээллийг доорх линкээр авах боломжтой. https://shoppy.mn/products/wonderland-kids-2025
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
59.153.114.116
Нэг ч гэсэн хүүхдийн төлөө юм хийж бгам бн
Хариулах59.153.114.116
Wow очноо
Хариулах