Төрийн банк харилцагч хүүхэд багачуудынхаа дунд уралдаант аян зарлалаа

Х.Есү
16 цаг 16 минутын өмнө

Төрийн банк Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан харилцагч хүүхэд багачуудынхаа дунд уралдаант аян зарлалаа. Энэхүү уралдаант аян нь хуримтлалын ач холбогдлыг хүүхэд багачууд, асран хамгаалагчдад сурталчлан таниулах зорилготой бөгөөд насны ангиллаас хамааран гурван төрлөөр зохион байгуулагдана. 

Хүүхэд багачууд та бүхнийг 2025 оны тавдугаар сарын 27-ны өдрийн 17:00 цаг хүртэл зураг, эсээ бичлэг, сошиал рийлсийн уралдаанд бүтээлээ ирүүлж, хуримтлалын соёлыг түгээхэд хувь нэмрээ оруулахыг уриалж байна. Бид бүтээлийн төрөл тус бүрээр гурван байр эзлүүлж, 2025 оны зургаадугаар сарын 01-ний өдөр буюу хүүхдийн баяраар шагналыг гардуулна.  

УРАЛДААНТ АЯНЫ УДИРДАМЖ: 

Уралдаант аяны болзол:

Аяны хүрээнд дараах хоёр нөхцөлийн аль нэгийг бүрдүүлсэн хүүхдүүд уралдаант аянд оролцох эрх үүснэ. Үүнд:

  • Төрийн банканд “Эхлэл” хүүхдийн хугацаатай хадгаламжийн данстай байх, дансгүй тохиолдолд данс нээлгэж 2025 оны тавдугаар сард хамгийн багадаа 100,000 төгрөгийн орлогын гүйлгээ хийх;

  • Төрөөс олгож буй хүүхдийн мөнгөн тэтгэмжийг “Эхлэл” хүүхдийн хадгаламжийн данстай холбосноор тухайн дансанд 2025 оны тавдугаар сард хамгийн багадаа 100,000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэн байх.

Уралдааны насны ангилал болон бүтээлийн төрөл:

  •  “САННИ”-ийн нэрэмжит зургийн уралдаан;

Сэдэв: “Эхлэл” хүүхдийн хадгаламжийн талаар бүтээлдээ тусгах

Насны ангилал: 6-10 насны хүүхдүүд

  • “БУКА”-ийн нэрэмжит эсээ бичлэгийн уралдаан;

Сэдэв: “Хуримтлал яагаад чухал вэ?”, “Мөрөөдлөө хадгалья” гэх мэт агуулга, сэдвийн хүрээнд бичих

Насны ангилал: 11-14 насны хүүхдүүд

  • “ТОНИ”-ийн нэрэмжит “сошиал рийлс” бүтээх уралдаан; 

Сэдэв: “Хуримтлал гэж юу вэ?” 

Насны ангилал: 15 наснаас дээш насны хүүхдүүд

Уралдаант аяныг дүгнэх, шагнал гардуулах

Уралдааны материалуудыг 2025 оны 05-р сарын 27-ны өдрийн 17:00 цаг хүртэл хүлээн авна. 

  • Зураг, эсээ бичлэгийн уралдаанд ирүүлсэн бүтээлийг Төрийн банкны төв байрны нэгдүгээр давхарт хүлээн авна.

  • Сошиал рийлсийг Төрийн банкны State Bank of Mongolia (Төрийн банк) фэйсбүүк хуудсаар дамжуулан хүлээн авна. 

Бүтээлд тавигдах шаардлага

  1. Зургийн уралдааны оролцогчид А4 хэмжээтэй цаасан дээр зурсан байх. Сургууль, анги, нэр, холбоо барих утас зэргийг бүтээлийн баруун доод буланд тодорхой бичсэн байх, 

  2. Эсээ бичлэгийн уралдаанд оролцогчид бүтээлээ 500 үгэнд багтаасан байх. Сэдвийн дагуу гаргацтай цэнхэр өнгийн үзгэн балаар бичиж ирүүлэх. Мөн сургууль, анги, нэр, холбоо барих дугаарыг бичсэн байх, 

  3. Рийлс нь дуу, дүрс бичлэгийн шаардлага хангасан, дээд тал нь 60 секунд урттай байх. 

Уралдааны талаар тодруулах бол Төрийн банкны 1800-1881 лавлах утсаар холбогдоорой.

Итгэл төгс Ногоон ирээдүй



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна