АШУҮИС-ийн “Сувилахуйн сургалт, судалгааны төв”-ийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх сувилагчийг мэргэшүүлэх, тасралтгүй хөгжүүлэх, эрдэм шинжилгээний ажил хийх боломж, нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор байгуулах санаачилга гаргасан.
Өнөөдөр бүтээн байгуулалтыг эхлүүлэх ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан тэргүүтэй төлөөлөгчид оролцож бүтээн байгуулалтыг хийж буй аж ахуйн нэгж, байгууллага болон ард иргэдийнхээ эрүүл мэндийн манаанд зүтгэж байгаа эмч, сувилагч, эмнэлгийн ажилтан, эрдэмтэн багш, сурган хүмүүжүүлэгч нарт талархал илэрхийллээ.
Тус төв найман давхраас бүрдэх бөгөөд 4,846 м2 талбайтай, 100 гаруй өрөөтэй, хоол, сэргээн засахуй, хэл засал, төрөлжсөн сувилахуйн ур чадвар хөгжүүлэх эмнэл зүйн дуураймал орчин, нийгмийн эрүүл мэндийн сувилахуй, судалгаа, инновац, бие даан суралцах төв зэрэгтэй байх юм.
Уг барилгын ажлыг хурдан шуурхай, чанартай гүйцэтгэж, 2026 оны энэ өдөр тохиох “Олон улсын сувилагчдын өдөр” ашиглалтад оруулахын төлөө холбогдох яам, төрийн байгууллагууд онцгой анхаарахыг чиглэл болголоо.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна