Mонгол Улс НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцид 2009 оны 5 дугаар сарын 13-нд нэгдэн орсон.
Монгол Улсын Засгийн газраас 2013 оноос эхлэн энэ өдрийг “Хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийн эрт илрүүлэлтийн өдөр” болгон тэмдэглэж байхаар баталсан.
Хүүхдийн хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийг эрт илрүүлэхийн чухлыг Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцид “... тухайн хүний хэрэгцээ боломжид нийцсэн олон мэргэжилтнүүдийн үнэлгээг үндэслэн хөгжлийн дэмжлэгийн үйлчилгээг аль болох эрт эхлэх” хэрэгтэй хэмээн тэмдэглэсэн байдаг.
Хүүхдийг хөгжлийн хоцрогдолтой байна уу, үгүй юү гэдгийг эрт илрүүлснээр тухайн хүүхэд хөгжлийн бэрхшээлээс урьдчилан сэргийлэх, сэргээн засагдах нөхцөл бололцоотой болдог. Ингэснээр хөгжлийн бэрхшээлийг 30 хүртэлх хувиар бууруулах боломжтой гэсэн дэлхий нийтийн судалгаа бий.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн салбар комиссуудын мэдээгээр 2024 оны байдлаар улсын хэмжээнд 14.6 мянган хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байна. Эдгээр хүүхдүүдийн 76.2 хувь нь төрөлхийн шалтгаантай байгаа бол байнгын хэвтэрт байгаа 1,700, хөгжлийн бэрхшээлийн улмаас Хөгжлийн хоцрогдол, бэрхшээл
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайдын “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хөгжлийн цогц дэмжлэг үзүүлэх аргачлал, маягт шинэчлэн батлах тухай” 2021 оны А/220, А/475, А812 дугаар хамтарсан тушаалаар хүүхдийн хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийг бага насанд нь илрүүлэн, түүнд шаардлагатай тусламж, үйлчилгээний нэгдмэл байдал, салбар дундын зохицуулалтыг ханган ажиллаж байна.
Мөн Монгол Улсын Засгийн газраас боловсролын үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байгаа хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй 1100 гаруй хүүхдийг 2025 онд Дэмжих төвийн хөгжүүлэх үйлчилгээнд хамруулахаар ажиллаж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна