Монгол Улсын Их Хурлын нэгдсэн чуулганы 2024 оны 04-р сарын 19-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Үндэсний баялгийн сангийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн баталснаар уул уурхайн баялгаас ирээдүй хойчдоо өвлүүлэх, иргэн бүрд хувь хүртээх нөхцөл бүрдэж, хуримтлалын санг нээх боломжтой болсон.
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн дагуу сан нь “Ирээдүйн өв сан”, “Хөгжлийн сан”, “Хуримтлалын сан” гэсэн гурван сантай байх юм.
Тэгвэл Монгол Улсын иргэн өөрийн нэрийн дансандаа нэмэлт орлого хуримтлуулах хүсэлтэй эсэх санал асуулгыг эхэллээ.
“И-Монгол академи” УТҮГ, Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яамтай хамтран дээрх санал асуулгыг 05 дугаар сарын 12-ноос 05 дугаар сарын 23-ны өдрийн хооронд E-Mongolia системийн портал болон мобайл сувгуудаар дамжуулан хүлээн авч байна.
Хэрхэн санал асуулга өгөх вэ?
Иргэн та Үндэсний баялгийн сангийн зохистой бүрдүүлэлт, үр өгөөжтэй зарцуулалтад өөрийн санал бодлоо тусгах энэхүү чухал санал асуулгад идэвхтэй оролцоорой. Таны оролцоо Монгол Улсын ирээдүйн баялгийн хуваарилалтад үнэтэй хувь нэмэр оруулах болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна