Өвлийн жагсаалын үеэр төрийн ордны хаалга руу авирсан иргэнийг 100 мянган төгрөгөөр торгожээ.
Тодруулбал, "Иргэн С нь 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үзэл бодлоо илэрхийлэх үедээ Төрийн ордны баруун хаалганы машин нэвтрэх хаалга руу авирч, танхайрсан” гэх зөрчилд шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.
Зөрчлийн хэрэгт авагдсан баримтуудад үндэслэн шүүхээс холбогдогч С-д Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлд зааснаар олон нийтийг үл хүндэтгэж танхайрсан гэм буруутайд тооцон, 100 нэгжээр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн гэж мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна