Ч.Өгөөдэйбаатар хөгшид, эмэгтэйчүүдэд хүч хэрэглэн газрыг нь дээрэмджээ

Х.Есү
6 цаг 25 минутын өмнө

Ерөнхий сайдын худ Ч.Өгөөдэйбаатар жирэмсэн эмэгтэйг зодож, танхай этгээдүүдийг хөлсөлж, бусдын эзэмшлийн газрыг хүчээр дээрэмджээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэнгийн найз охин Ө.Өгөөмөр цахим сүлжээндээ 5000 долларын Chanel цүнх, 4950 долларын Miu Miu пиджак, 20 саяын Damiani бөгж, автомшин зэргийг төрсөн өдрөөрөө бэлгэнд авснаа нийтэлсэн нь олон нийтийн анхаарлыг татаж, орлогын эх үүсвэрээ батлахыг шаардаж байгаа.

Уг асуудал үүссэний дараа Ө.Өгөөмөрийн аав Ч.Өгөөдэй хэвлэлд “Цүнх, автомашин зэргийг авч өгсөн, 27 жил бизнес эрхэлж олсон мөнгөөрөө охиноо эрхлүүлдэг . Мөн тэрбээр АНУ-ын Виржиниа мужид бүртгэлтэй "Хүннү роуд" компани, Монголд бүртгэлтэй "Ай Эс Өү Өү” компанийг үүсгэн байгуулж, удирддаг хэмээн ярьсан.

Уг мэдээллийг нягталж үзвэл, дээрх компаниуд Ч.Өгөөдэй бус Ч.Өгөөдэйбаатар гэдэг хүнийг нэр дээр байгааг бид мэдээлсэн. Тэгвэл манай сайтын редакцид Ч.Өгөөдэйбаатар гэгч нь газрын дээрэм хийж, бусдын биед халдсан талаархи мэдээлэл ирсний дагуу хохирогчидтой ярилцахаар Өвөргүнтэд манай сурвалжлах баг ажиллаа. 

Хохирогч Ц.Нарантуяа: "Анх өвөр гүнтэд байрлах энэ газрыг 2000 онд авч байсан юм. 2012 оноос эхлээд л Ч.Өгөөдэйбаатартай холбоотой газрын маргаан ширүүн болж эхэлсэн. Анх Ё.Бор гэдэг хүн одоогоор бол Ч.Өгөөдэйбаатарын үеэл ах нь юм гэсэн. Тэр хүн гуйж манай хашаанд хэдэн мод тавьдаг байсан юм. 

Гэтэл 2012 оноос эхлээд л энэ чинь манай газар гээд л булаацалдаад эхэлсэн. Бүр хүч түрж орж ирсэн. Нэг удаа намайг жирэмсэн байхад машин дүүрэн хүмүүстэй ирээд өөрийнхөө газар гэж өмчлөөд хашаа барина гэхээр нь бариулахгүй гээд тэмцсэн чинь, намайг өшиглөж цохиж унагааж байсан. 

Манай хүн одоо бурхан болчихсон. Сүүлд Ч.Өгөөдэйбаатар надтай уулзаад "Чиний хөгшин нөхөр чинь үхчихсэн биз дээ. Одоо чи энэ газрыг авч дийлэхгүй шүү дээ. Одоо энэ газраар яах гээд байгаа юм" гэж намайг доромжилсон. 

Энэ хүн тэрбумын машин битгий хэл, 10 саяын цүнх ч охиндоо авч өгөх боломж байхгүй. Ямар тэрбумтан нь бэлэвсэн бүсгүйтэй газар булаацалдаад явж байх вэ дээ"


Хохирогч Н.Цэрэнлхам: "Би өвөр гүнтэд 2000 онд 0.7 га газар эзэмжих өргөдлөө өгч байсан юм. Түүнээс зургаан жилийн дараа 2010 онд миний гэрчилгээг гаргаж өгсөн. 

Түүнээс хойш хоёрхон жилийн дараа 2012 онд Чингэлтэй дүүргийн газрын албанаас манай газрын гэрчилгээг хүчингүй болгосон, дээр нь 3 хоногийн дотор нүү гэсэн албан бичиг ирсэн. Энэ үеэс л би шүүхээр явж ирсэн. 

Дөрвөн удаагийн дөрвөн дээд шүүхийн шийдвэр надад бий. Энэ газар тэр Ч.Өгөөдэйбаатарын газар биш гэсэн дүгнэлт байхгүй юу. Гэтэл одоо ойн сав газар 7 айлын газар авчихсан. Түүнийгээ зараад байж байна. 

Надтай шүүхдэлцэж байхдаа Ч.Өгөөдэйбаатар өөрийгөө группт байдаг хүн гэж хэлж байсан. Эхнэр нь татвар төлөгчдийн мөнгийг нөхөртөө групп нэрээр өгдөг юм байгаа биз. 

Энэ бол алхам тутамдаа хүн луйвардаж, дээрэмдсэн хүн. Газраа өгөхгүй гэхээр хүч хэрэглэдэг, урдаг нохойгоо өөдөөс сул тавьдаг, намайг төмөр хашаа руу түлхэж унагаагаад цамцыг минь урж байсан.

Би одоо ямар азаар ингээд сууж байгаа юм гэж бодож байна"




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 122.201.31.226
    3 цагийн өмнө

    За үхэр хочит монголчуудаа бид үхэртэйгээ адилхан мангар ноомой болцорсон ёстой жинхэнэ лаларын ард түмэн юм.Үхрийг сүхдэж алах гэж байхад жайжийтал хивээд зогсож байдагтай агаар нэгэн бус уу?энэ Өгөөдэйбаатар ч гэнэ үү? өөрт нь ахадсан нэртэй нүдэнд хүйтэн гяндан онцгой чангын шоронгийн нүүрийн буянтай хулгайч чинь жинхэнэ дарангуйлагч дээрэмчин хулгайч болж таарлаа.Хэнд найдаж ингэж сагаад байгаа хулгайч вэ? царай муутай мангар охиноо Оюунэрдэнийн хүүд хэд бавуулснаа их юманд бодцон гар уу? Оюунэрдэнэ насаараа энэ суудалд залрана гэж арай бодоогүй байлтай.Ингэсэн хулгайч улаанчулуутад суурьших вий чи хэн бэ? хэн болчихоод ингэж сагаад томроод байгаа лалар вэ? амьдрал чамд асар их юм ойлгуулнаа өргөст тортой шоронд очоод хахир зантай хянагчид жадлуулаад хэрээн дуу хөрөөн дуунаас өөр чимээгүй хөвчид зузаан гуяндаа жадны шархтай гошногоо эргүүлцэн явах гээгүй юм бол одоо наад газраа булаалдахаа боль чи.Шинээр тодорсон сахал Эрдэнбилэг Хурц нарын залгамж халаа юм уу? ац минь аятайхан байгаарай.

    Хариулах