Монгол Улсад иргэдийн боловсролтой холбоотой үйлчилгээг авахад тулгардаг хүндрэл, цаг хугацааны алдагдал нь олон жилийн туршид бухимдлын гол шалтгаан байсаар ирсэн.
Хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлэхдээ урт дараалалд зогсох, оюутны үнэмлэх, тодорхойлолт авах гэж сургуульдаа хандаж хүлээх гэх мэт асуудал олон хүнд танил.
Гэвч энэ бүхэн өнгөрсөнд үлдэж E-Mongolia системээр дамжуулан боловсролын салбарт хамгийн өргөн хэрэглэгддэг 9 төрлийн лавлагаа тодорхойлолтуудыг иргэд цахимаар, 24/7 цагийн турш, хаанаас ч авах боломжтой болжээ.
Эдгээр үйлчилгээнд:
Эдгээрийн дундаас оюутны үнэмлэхтэй холбоотой үйлчилгээ 134 сая удаа, багшийн үнэмлэх 10 сая удаа, дээд боловсролын дипломын тодорхойлолт 346 мянга гаруй удаа үйлчилгээ авсан нь боловсролтой холбоотой лавлагаа, тодорхойлолтууд хэр их эрэлт өндөр байгааг харуулж байна.
Гэхдээ зарим иргэдийн хувьд өөрт хэрэгцээ шаардлагатай үйлчилгээг цахимаар авч чадахгүй, мэдээлэл дутмаг байдлаас болж өөрсдийн цаг заваа алдаж биечлэн очих асуудлууд тулгардаг байна. Иймд өнөөдөр /2025.05.14/ “И-Монгол академи” УТҮГ, Боловсролын ерөнхий газрын хэвлэл мэдээлэл хариуцсан алба хаагчид хамтарсан уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтаар цахим шилжилтийг дэмжих, боловсролтой холбоотой цахимжсан үйлчилгээнүүдийг олон талт сувгаар иргэдэд илүү хялбар энгийн байдлаар хүргэх контентуудыг хамтран хэрэгжүүлэхээр санал солилцлоо.
Ингэснээр иргэд өөрт хэрэгтэй үйлчилгээгээ хүнд сурталгүй, цаг алдалгүй авахаас гадна мэдээллийн ил тод байдлыг хангаж, төрийн байгууллагууд иргэдээс давхар мэдээлэл шаардахгүй шууд үйлчилгээг авах боломж улам сайжрах юм.
Цаашид боловсролын байгууллагын эрэлт хэрэгцээтэй үйлчилгээ шат дараатай цахим хэлбэр шилжиж иргэдийн амьдралыг хялбаршуулах төдийгүй төрийн үйлчилгээний чанарыг сайжруулах стратегийн томоохон үр дүн юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна