ТЦА: Осол гаргасан жолооч нар согтууруулах ундаа хэрэглээгүй нь тогтоогдсон

Х.Есү
12 цаг 36 минутын өмнө

Өнөөдөр өглөө 07:30 минутын үед хөгжим бүжгийн уулзвар дээр зам тээврийн осол гарсан талаар бид мэдээлсэн. 

Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад, энэ оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 07 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо 64 хүнсний төвийн замд суудлын 2 автомашин мөргөлдсөн зам тээврийн осол бүртгэгдсэн.

Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Сүхбаатар дүүргийн замын цагдаагийн хэлтсээс шалгалтын ажиллагааг явуулж байна. 

Тээврийн хэрэгслийн жолооч нар согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, эрүүл мэндийн хувьд хохирол учраагүй гэх урьдчилсан нөхцөл байдал тогтоогдсон" гэлээ. 

Жолооч та Замын хөдөлгөөний дүрмээ баримталж, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 122.201.31.85
    11 цагийн өмнө

    Хотын даргаа асуудалтай нэг жилд 150 мянган айлын орон сууц барина гээд мэдэгдлээ эхнэр бядан хоёр баярлаад жаал архидлаа учир мэдэх хүнүүд энэ бол худлаа улирлын хамааралтай үхэрнүүд барьчихаваа гэж байна лэ? Ийм хотын даргатай иргэд мөргөлдөх бол юу ч биш шүү.

    Хариулах