Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монгол цэргийн нэгдсэн холбоо, Баянзүрх дүүргийн Хужирбуланд байрлах Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэнд "Эх орончдын мөнх ногоон төгөл" төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахмад дайчид, алба хаагчид, оюутан залуусын цэцэгт хүрээлэнг байгуулах ажлыг 2023 оноос эхлүүлж, одоогийн байдлаар 7 төрөл, зүйлийн 3490 модыг тарьж ургуулаад байна.
Энэхүү ногоон байгууламж 2023-2026 онуудад мод бут, сөөгийг тарьж дуусгах бөгөөд цаашид тохижолтын ажлууд, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын хүндэтгэлийн цогцолборыг бүтээж, урлаг, соёл, амралт, зугаалгын төв болох юм.
Өнөөдөр (2025.5.17) Хил хамгаалах ерөнхий газар, Шүүх шинжилгээний ерөнхий газар, Дотоод хэргийн их сургууль, МЦНХ-ны Ажлын алба, Сонгинохайрхан, Хан-Уул, Баянгол, Баянзүрх дүүргүүдийн Салбар холбоод, Бага дарга нарын холбоо, МЦНХ-ны дэргэдэх Эмэгтэйчүүдийн клуб, Цэргийн нэгдсэн дээд сургуулийн 1976 оны төгсөгчид, Хил хамгаалах байгууллага болон Зенитчдийн холбооны ахмад ажилтнууд буюу нийт 250 гаруй хүн нарс, гацуур, шинэс, үхрийн нүд, голтбор, агч зэрэг 6 төрөл зүйлийн 700 гаруй мод тарилаа.
МЦНХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, дэслэгч генерал Ц.Тогоо мод тарих арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Байгаль, эх дэлхийгээ хайрлан хамгаалах, газрын доройтол, цөлжилтийг бууруулахад хүн бүрийн үүрэг-оролцоо чухал болохыг тэмдэглэж, ногоон төгөл байгуулах эрхэм зорилгод нэгдэн хамтран мод тарьж буй байгууллага, алба хаагчид, ахмад ажилтнууд, цэргийн андууд, дэмжигч, гишүүддээ талархал илэрхийлэв.
Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, иргэдийн амьдрах орчныг сайжруулах, байгаль хамгаалах эрхэм үйлсэд төр, хувийн хэвшлийн байгууллага, иргэдийг нэгдэн мод тарихыг уриаллаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна