Ховд аймагт барилгын өргөгч тасарснаар гурван хүн амиа алдаж, найм хүн эмнэлэгт хүргэгджээ

С.Гандэлгэр
6 цаг 36 минутын өмнө

Ховд аймагт өчигдөр буюу /2025-05-17/-ны өдөр "Чандмань уушир" ХХК-ийн барьж байсан барилгын подем тасарснаар гурван хүн амиа алдаж, найман хүн эмнэлэгт хүргэгдсэн байна. 

Энэ талаар ЦЕГ-аас “Тус хэрэг өчигдөр буюу /2025-05-17/-нд бүртгэгдсэн. Гурван хүн нас барсан, найман хүн эмнэлгийн байгууллагын хяналтад буй. Уг хэргийг Ховд аймгийн цагдаагийн газраас шалгаж байна" гэх мэдээллийг өглөө.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна