Технологи суурьтай үйлчилгээгээр тэргүүлэгч Голомт банк дэлхийн улс орнуудын үсрэнгүй хөгжилтэй мөр зэрэгцэн дижитал шилжилтийн эхлэлийг тавьж, инновац шингэсэн дэвшилтэт шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдийг Монголын зах зээлд анхлан нэвтрүүлсээр ирсэн.
Үүний тод жишээ бол 1999 онд Голомт банк Монгол Улсад анхны Mastercard брэндийн картыг гаргаж, олон улсын төлбөрийн картын системийг эх орондоо амжилттай нэвтрүүлснээр Монголчуудын хувьд гадаадад бэлэн мөнгөөр бус картаараа төлбөр тооцоо хийх боломж бүрдсэн байдаг. Үүнээс хойш картын үйлчилгээг илүү хүртээмжтэй хүргэхийг зорин 2000 онд Visa, 2010 онд UnionPay брэндийн картыг гаргасан бол 2014 оноос эхлэн өнөөдрийг хүртэл American Express брэндийн картыг гаргах эрхтэй Монгол дахь цор ганц банкаар ажиллаж буй билээ.
Мөн Голомт банкны картыг Apple Pay төлбөрийн хэрэгсэлд холбох шинэ шийдлийг 2024 оны 12-р сард амжилттай нэвтрүүлсэн бөгөөд бид картын үйлчилгээ, боломжуудаа тасралтгүй шинэчлэн сайжруулсаар өдгөө хамгийн хүртээмжтэй, хамгийн олон төрлийн биет болон виртуал картыг харилцагчдынхаа гарт хүргэж байна.
Голомт банкны хамт олон 30 жилийнхээ ойг тохиолдуулан картын загвараа бүрэн шинэчилж, хил хязгааргүй орон зай, цаг хугацааг илэрхийлэх Universe шинэ картуудаа танилцуулж байна. Universe загварын картууд нь санхүүгийн ертөнцийг таны гарт атгуулж, огторгуйн өргөн уудамд эргэлдэгч дагуул адил дэлхийн хаана ч таны санхүүгийн аяллын хөтөч болж, хил хязгааргүй боломж, дахин давтагдашгүй үнэ цэн, нэр хүндийн баталгааг өгөх болно.
Universe картын онцлог:
Үйлчилгээний хувьд дараах давуу талуудыг санал болгож байна.
Гүйлгээний лимит, сунгалт, шилжүүлэгтэй холбоотой тохиргоонуудыг заавал банкны салбарт очиж хийлгэх шаардлагагүй боллоо. Харин харилцагч өөрөө SocialPay, Интернэт банкаа ашиглан эдгээрийг онлайнаар тохируулах боломжтой.
Дотоодын болон гадаадын хамгийн өргөн хөнгөлөлтийн сүлжээнээс хөнгөлөлт, урамшуулал авахаас гадна картын брэнд бүрээс зарладаг онцгой Лояалти хөтөлбөрүүдэд хамрагдах боломжтой.
Гэр бүлийн гишүүн бүрд зориулсан карттай. VIP, VVIP зэрэглэлийн кредит карт эзэмшигчдэд өөрийн картаас гадна гэр бүлийн гишүүддээ дэд кредит карт захиалан авах боломжийг олгож байна.
Хамгийн найдвартай ажиллагаа, мэдээллийн аюулгүй байдлыг санал болгоно. Голомт банкны картууд мэдээллийн нууцлал сайтай, гадаадад болон дотоодод саадгүй ажилладаг гэдгээрээ ялгарсаар ирсэн бөгөөд шинэ картуудынхаа аюулгүй ажиллагааг ч мөн найдвартай түвшинд тохирууллаа.
Дахин давтагдашгүй онцгой загвар, дизайныг эзэмших боломжтой.
Карт уншуулах чигийг заасан тэмдэглэгээ болон Notch технологи бүхий харилцагч төвтэй шийдлийг нэвтрүүллээ.
Элементүүд нь гэрэлд тодорч, гарт хүрэхэд мэдрэгдэх интерактив загвартай.
Орчин үеийн картын тренд болох босоо загвараар хэвлэгдэнэ.
Universe консепцийн хүрээнд дараах картуудын загвар шинэчлэгдэж байна.
Харилцагч та Universe картуудыг өөрт хамгийн ойр байрлах салбарт хандан эсвэл egolomt.mn вэбсайтаар дамжуулан онлайнаар захиалах боломжтой. Таны одоо ашиглаж буй Голомт банкны картууд хугацаа дуусах хүртлээ хүчинтэй байх бөгөөд хуучин картаа шинэ Universe картаар сольж авахыг хүссэн харилцагчдад хөнгөлөлттэй нөхцөлөөр шинэ карт захиалах боломжийг бид олгож байна.
Universe картуудаар хөнгөлөлт, урамшуулал эдлэх боломжтой Лояалти байгууллагуудын мэдээллийг харахыг хүсвэл ЭНД дарна уу.
Харилцагч та Голомт банкны Universe картуудаар дэлхийн хаана ч төлбөр тооцоогоо саадгүй хийж, санхүүгийн хил хязгааргүй боломж, эрх чөлөөг мэдрээрэй.
Universe is everything
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна