УИХ-ын гишүүн ХҮН намын зөвлөлийн дарга Б.Найдалаагаас цаг үеийн асуудлаар тодрууллаа.
Тэрбээр, "Ерөнхий сайд байна уу, зүгээр сайд байна уу, УИХ-ын гишүүн байна уу, төрийн алба хаагч байна уу иргэдэд эргэлзээ байх л юм бол орлогоо нотлох ёстой.
Засаг огцрох огцрохгүй тухай асуудал бол тусдаа зүйл. Монгол Улс олон жил талцаад, намчирхаад, жалгархаад, жийлцээд хамаг асуудлаа унагаад байгаа юм. Үүнийг засах ёстой. Ингэж байж улсын хөгжил, хүн ам иргэдийн орлого өсөх талаар ярина.
Ингэж байж л улс төр тогтворжих тухай яригдана. Монгол Улс хулгайтай эвлэрч болохгүй. Гэхдээ хамтраад асуудлаа шийдэх ёстой" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна