Дөлгөөн нуурт баригдаж байсан барилгаас хүн унаж нас баржээ

Х.Есү
11 цаг 12 минутын өмнө

"Баригдаж байгаа барилгын 11 давхраас хүн унаж нас барсан байна” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. 

Тодруулбал энэ сарын 18-ны өдрийн 18:30 цагт 40 настай, эрэгтэй “М” нь өндрөөс унаж амь насаа алдсан байна. Тухайн эрэгтэй нь барилгын компанид туслах ажилтнаар ажилллаж байсан ба тагтны тавцан хэсэгт юм зөөж байгаад унажээ. 

Одоогоор тус хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэс шалгаж байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна