Ц.Идэрбат: Хамтарсан Засгийн газрын гол ажил нь том төслүүдээ урагшлуулах

Х.Есү
13 цаг 1 минутын өмнө

Өнөөдөр Монгол ардын намын бага хурал болно. Тус хурлаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үлдэх үү эсвэл дараагийн шинэ Ерөнхий сайд томилогдох уу, мөн хамтарсан Засгийн газар байх ёстой юу үгүй юу гэдэг асуудал яригдах юм. 

Бид уг асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Идэрбатаас зарим зүйлсийг тодрууллаа. 


Тэрбээр, "Хамтарсан Засгийн газар яах эсэхийг намын бага хурлаар шийднэ. Засаг хамтарсны гол шалтгаан бол томоохон төслүүдээ хэрэгжүүлэх шүү дээ. Энэ тал дээр иргэд олон нийт нэлээн хүлээлттэй байна. 

20-25 жил яригдсан төслүүдийг хамтарсан Засгийн газар урагшлуулсан. Бидэнд улс төрийн хэрүүл тэмцэл хэрэггүй. Улс орны томоохон төслүүдээ хэрэгжүүлж, эдийн засагт ахиц авчрах ёстой шүү дээ. Хамтраад явах нь улс орны эрх ашгийн төлөө л гэж харж байна" гэлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна