Загварын салбарын тухай өгүүлдэг "The Devil Wears Prada" киноны үргэлжлэл анги 2026 онд гарна

М.Маралмичид
12 цаг 34 минутын өмнө

Загварын хатуу ертөнцийн талаар өгүүлдэг "The Devil Wears Prada" кино 2006 онд анх үзэгчдийн хүртээл болсон даруйдаа кино шүүмжлэгчид болон олон нийтээс тун өндөр үнэлгээ авч байсан түүхтэй бөгөөд ердөө 35 сая долларын төсвөөр бүтсэн ч нээлтээ хийсэн даруйдаа 326 сая долларын ашиг олоод зогсохгүй үе үеийнхний үзэх дуртай бүтээлийн нэг болсон гэдгээрээ ихээхэн алдартай билээ.

Тиймдээ ч киноны үргэлжлэл гарах эсэх тухай яриа үе үе гардаг байсан ч үгүйсгэгддэг байсан юм. Харин энэхүү шуум өнгөрсөн жилээс хүчтэй дэгдсэн нь үнэний ортой байсан талаар олон улсын хэвлэлүүд мэдээлжээ. Тодруулбал, Пристлигийн туслахаар ажилд орж буй Энди хэмээх залуу бүсгүйн талаар харуулдаг тус кино нь загварын ертөнц, карьер сонголт, эмэгтэйчүүдийн эрх мэдлийн тухай сонирхолтойгоор өгүүлдэг. Тэгвэл Variety сэтгүүлийн мэдээлснээр тус киноны үргэлжлэл анги албан ёсоор хийгдэхээр болсон байна. Одоогоор шинэ ангийн үйл явдал, найруулагч зэрэг чухал мэдээллүүд ил болоогүй байгаа ч эхний ангийн гол дүрүүдийг бүтээсэн жүжигчин Энн Хэтэуэй, Мерил Стрип, Эмили Блант нар шинэ ангид эргэн ирэх нь батлагджээ. 

The Devil Wears Prada 2 кино 2026 оны тавдугаар сарын 1-ний өдөр зөвхөн кино театруудаар нээлтээ хийхээр товлогдсон байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна