Тайландад суугаа Элчин сайд А.Төмөрийн эхнэр О Бангкок хотын 17 давхар барилгаас унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ.
Тодруулбал, тус харамсалтай хэрэг энэ сарын 09-ны өдөр /2025.05.09/ гарсан бөгөөд Тайландад суугаа Элчин сайд А.Төмөр хүмүүст хэлэхдээ “Толгой нь эргээд тагтнаас унасан. Золгүй явдал байсан” гэсэн талаар талийгаач О-ы эгч цахим хуудаснаа мэдээлсэн.
Одоогоор талийгаач бүсгүй амиа хорлосон эсэх асуулт тодорхойгүй байгаа бөгөөд хэргийг үнэн зөвийг тогтоохоор Тайландын Бангкок хотын Цагдаагийн газраас мөрдөн шалгаж байгаа юм.
Сүүлд бидэнд ирүүлсэн эх сурвалжийн мэдээллээр Элчин сайд А.Төмөрийг эгүүлэн татахаар болсон байна. Ерөнхийлөгчийн зарлиг албажиж гарснаар энэ үйл явц хэрэгжих юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна