БНСУ-ын охидын хамтлаг "Blackpink"-ийн гишүүн Лизаг кино урлагийн нэр хүндтэй шагнал "Emmy awards"-ын цуврал киноны "Шилдэг эмэгтэй туслах дүрийн жүжигчин" номинацид нэр дэвшүүлэхээр болжээ. "Gold derby" сайтад энэ талаар мэдээллээ.
Лиза HBO телевизийн "Цагаан бадамлянхуа" хэмээх цуврал бүтээлд Мук хэмээх бүсгүйн дүрийг бүтээсэн бөгөөд тус компани түүнийг ийнхүү нэр хүндтэй шагналд нэр дэвшүүлэхээр болсон юм байна. Хэрвээ мэдээлэл батлагдаж, HBO Лизаг нэр дэвшүүлбэл энэ нь зөвхөн Лизагийн хувьд биш, БНСУ-ын хамтлагуудын хувьд том боломж нээсэн чухал үйл явдал болох юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна