Хүүхдийн баяраар эцэг эхчүүдэд тулгардаг нийтлэг асуудал бол хүүхдийн баяраар хаашаа явах вэ, юу үзүүлэх вэ, гэх олон хувилбар дундаас сонгох хэрэгтэй болдог.
Гэвч заримдаа түгжрэл, төлөвлөлтгүй байдал зэргээс болж алийг нь ч хэрэгжүүлж чадахгүй байх үе бий. Харин эдгээр бүхнийг цогцоор нь шийдэх боломжийг Wonderland kids Festival танд санал болгож байна.
Уг фестиваль бол зөвхөн үзвэр, тоглоомоор хязгаарлагдахгүй, таны хүүхдийн боловсрол, хөгжил, сонирхол, мэдрэхүйг бүх талаар тэтгэх зорилготой урлагийн үзүүлбэр, танин мэдэхүйн, боловсролын болоод сэтгэл зүйн зөвлөгөө бүхий арга хэмжээ юм. Үүний төлөө бүтэн жилийн турш судалгаа хийж, цаг заваа зориулж, олон газар очих шаардлагагүйгээр ердөө 59,000 төгрөгөөр дараах цогц хөтөлбөрүүдийг нэг дороос авах боломжтой болсныг дуулгахад таатай байна.
59,000 төгрөг төлөөд дараах үйлчилгээг нэг өдрийн дотор авах боломжтой:
Дээрх бүх үйлчилгээ нь хүүхдэдээ оруулах хамгийн үнэ цэнтэй хөрөнгө оруулалт байж чадах бөгөөд эдгээр үйлчилгээг авахад зарцуулах цаг хугацааг хэмнэж байгаагаараа бидний Wonderland kids festival-ийн гол онцлог оршиж байна.
ЗОХИОН БАЙГУУЛАЛТААС…
БИД ХҮҮХДИЙН БАЯРЫГ ХЭРХЭН ТЭМДЭГЛЭЖ ИРСЭН БЭ
Сүүлийн таван жилд хүүхдийн баярыг Улаанбаатар хотын хэмжээнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Сүхбаатарын талбай, Монголын хүүхдийн ордон, Хүй долоон худаг зэрэгт салангид байдлаар тэмдэглэх хандлага газар авсан. Гэвч ингэж хэсэг хэсгээр зохион байгуулах нь эцэг эхчүүдэд нэг дороос цогц үйлчилгээ, мэдээлэл, баярын уур амьсгалыг авах боломжийг хааж, логистикийн хүндрэл, түгжрэл, цагийн хуваарилалт зэргээр асуудал дагуулдаг. Хүүхдэд зориулсан боловсрол, эрүүл мэнд, урлагийн арга хэмжээнүүд өөр өөр газарт тархсан тул нэг гэр бүл бүх үйлчилгээг хамтад нь авахад хүндрэлтэй, зарим хүүхэд бүр оролцож ч чадалгүй хоцрох нь ч бий.
Сүүлийн таван жилд хүүхдийн баярыг хэрхэн тэмдэглэсэн арга хэмжээний ерөнхий тойм:
Үндэсний цэцэрлэгт хүрээлэн Жил бүрийн зургаадугаар сарын 1-нд тус цэцэрлэгт хүрээлэнд хүүхдүүдэд зориулсан тоглолт, уралдаан, тоглоомын талбай зэрэг олон үйл ажиллагаа зохион байгуулдаг. Эдгээр арга хэмжээнд оролцогчдын тоо 2023 онд 10,000 гаруй хүүхэд оролцсон байна.
Сүхбаатарын талбай Сүхбаатарын талбайд хүүхдийн баярын өдөрт зориулсан урлагийн тоглолт, парад, үзэсгэлэн зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулдаг. Эдгээр арга хэмжээнд оролцогчдын тоо 2022 онд 15,000 орчим байсан бөгөөд 2024 онд 20,000 гаруй хүүхэд, эцэг эхчүүд оролцсон байна.
Монголын хүүхдийн ордон Монголын хүүхдийн ордон нь хүүхдүүдэд зориулсан урлагийн тоглолт, үзэсгэлэн, сургалт зэрэг олон үйл ажиллагаа зохион байгуулдаг. Жил бүрийн зургаадугаар сарын 1-нд 5,000 орчим хүүхэд оролцдог.
Хүй долоон худаг Хүй долоон худагт хүүхдийн баярын өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаан, сурын харваа, дугуйн уралдаан зэрэг олон төрлийн арга хэмжээ зохион байгуулдаг. Эдгээр арга хэмжээнд оролцогчдын тоо 2023 онд 8,000 орчим байсан бөгөөд 2025 онд 10,000 гаруй хүүхэд оролцсон байна.
—
Хүүхдийн баяраар хүүхдэдээ ууттай сахар биш, соёл, боловсрол, танин мэдэхүйн бэлэг өгцгөөе
Ууттай бэлэгт агуулагдах сахар- Судалгаагаар, хүүхдийн баярын нэг уут бэлэгт ойролцоогоор 412 грамм сахар агуулагддаг бөгөөд энэ нь насанд хүрсэн хүний нэг өдрийн сахрын хэрэглээнээс 16 дахин их юм. Тухайлбал, нэг шүүс, нэг жигнэмэг, нэг шоколад, гурван төрлийн чихэр зэрэг зургаан төрлийн бүтээгдэхүүн багтсан уут бэлэгт ийм хэмжээний сахар агуулагдаж байна. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу хүүхдийн баяр нь хүүхдүүдийнхээ эрх, хөгжил, ирээдүйд анхаарах, тэдэнд үнэ цэнтэй дурсамж үлдээх өдөр юм. Гэвч олон эцэг эхчүүд хүүхдэдээ баярын бэлэг болгон ууттай сахар, чихэрлэг бүтээгдэхүүн өгдөг нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, хүүхдийн хооллолт, сэтгэл зүйд сөрөг үр дагавар авчирдаг байна.
НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН ХҮРЭЭНД
Хүүхэд бүхэн жаргалтай байх нь тухайн нийгэм хэр хүүхдэдээ анхаардаг вэ гэдгээс шууд хамааралтай. Ид шидийн орноор хүүхэд бүхэн зочилж, хүүхдийн баяраа хамтдаа тэмдэглэвэл ямар гоё вэ? Wonderland kids festival-ын зохион байгуулагчдын зүгээс Ид шидийн орны өхөөрдөм хүүхдүүддээ зориулан 100 тасалбарыг бэлэглэж, хүүхдийн баярыг хамтдаа тэмдэглэхийг догдлол дүүрэн хүлээж байна. Мөн “Хүүхдийн төлөө сан”-д тасалбар бүрийн таван хувийг зарцуулахаар болсон аж.
Асар хурдацтай явагдаж буй цахим орчны нөлөөнд живсэн нийгэмд хүүхдүүдийн танин мэдэхүй, бүтээлч сэтгэлгээ, нийгмийн харилцаа, соёлын ойлголтыг гүнзгийрүүлэх, эерэг хандлага төлөвшүүлэх зорилготой томоохон арга хэмжээ бол “Wonderland Kids Festival” юм. Мөн хүүхэд та бүхнийг олон гайхалтай гэнэтийн бэлгүүд хүлээж байна.
Тасалбарыг доорх линкээр худалдан авах боломжтой шүү Найзуудаа!
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна