Улсын драмын эрдмийн театрт олон арван жүжгийн гол болон туслах дүрийг бүтээсэн олноо Нора хэмээн алдаршсан жүжигчин Н.Баярмааг хүмүүс алдарт ээж гэдгийг тэр бүр мэддэгүй бололтой.
Тэрбээр нөхөр, 4 хүүхэдтэй ба түүний анхны тайзны дебют нь “НОРА” жүжиг байсан юм. Анхны дүрээ ч маш сайн гүйцэтгэсэн бөгөөд урлагийнхнаас “онц” үнэлгээ авч байсан түүхтэй.
Саяхнаас “Монгол хаан” жүжгийн Цэцэр хатаны дүр нэлээдгүй хэл ам дагуулж буй. Урлагт арын хаалга байдаггүй гэж ярьдагчлан босгыг нь өндөр тавьж өгсөн МУГЖ Уранчимэгийн араас орж тоглоно гэдэг хэний ч хувьд амаргүй даваа болов уу.
Магадгүй Н.Баярмаагийн хувьд энэ дүрээс татгалзах болсон шалтгаануудын нэг нь энэ байх магадлалтай гэж ойр тойрныхон жиг жуг хийгээд эхэлжээ.
Ямартаа ч “Алдарт эхийн одон”-т үзэсгэлэнт ээж, театр урлагийн чадварлаг жүжигчдийн нэг Н.Баярмаа энэ дүрээс эмээсэн бололтой.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
45.117.34.124
Хөөрхөн шүү
Хариулах