Шинэ Ерөнхий сайд Г.Занданшатарын өмнө Засгийн газрын бүтцээ зурж, Ерөнхийлөгчтэй зөвшилцөн УИХ-д оруулж ирэх том даалгавар байгаа билээ. Тэгвэл “Засгийн газрын бүтэц ерөнхийдөө тодорхой болсон” гэх тодтголтойгоор өөр, өөр эх сурвалжаас орж ирсэн мэдээллийг нэгтгэн хүргэж байна.
Жишээ нь, Соёлын яамыг Боловсролын яамтай нэгтгэлээ гэхэд дэд сайд нь соёлын асуудлаа хариуцна гэсэн үг. Хэвээр үлдэх яамдад томилогдсон дэд сайд харин яамныхаа чиг үүргээс нэгийг нь хариуцна. Жишээ нь, Хууль зүй, дотоод хэргийн яаманд томилогдох дэд сайд дотоод хэргээ хариуцна гэдэг ч юм уу. Ийм байдлаар бүтцийг зурсан гэсэн мэдээлэл байна.
Яамдын тоог цомхотгох нь мэдээж, олон нийтэд таалагдах байх. Гэхдээ 23 яам, 23 сайдыг 15 яам болгож нэгтгэсэн ч яамны сайдын хэмжээтэй 15 дэд сайд нарыг бий болгож, яамдын малгай доор нуух нь хэр оновчтой вэ гэдгийг бодож үзмээр санагдана.
Бүр тодорхой хэлбэл, дэд сайдын хариуцсан салбар унавал яах вэ гэдэг асуулт зүй ёсоор гарч ирнэ. Салбар өөрөө бие даасан яамтай байх нь сайд нь Засгийн газрын хуралдаанд оролцож, асуудлаа танилцуулж, шийдүүлэх боломжтойд оршдог гэдгийг ажил хариуцаж үзсэн бүх л хүн мэднэ. Гэтэл дэд сайд /Ихэвчлэн яг мэргэжлийн хүн байдаг/ салбар хариуцсан мөртлөө Засгийн газрын хуралдаанд суухгүй. Сайдаараа дамжуулна. Гэтэл сайд нь ойлгохгүй, ойлгосон ч сэтгэл гаргаж зүтгэхгүй гэх мэт олон зөрчил үүсэх эрсдэлтэй.
Олон нийт ч 23 яамаа 30 болгочихлоо гэж хүлээж авна.
Эцэст нь хэлэхэд, Монголд салбарууд байгаа, тэрийг яам гэж нэрлэнэ үү, агентлаг гэж нэрлэнэ үү, нэг бүтэц үүсгээд нэг сайд, дэд сайд, даргад харицуулаад ажиллах нь зайлшгүй.
Тэгэхээр, асуудал сайд, дэд сайддаа гол нь байгаа ч юм биш. Харин сайд, дэд сайд сэтэртнүүдийн хангамжид зориулагддаг төсвийн зардал чигрэгдэл, Төрийн алба хаагчдын тоог эргэж хараад өөрчлөх л чухал юм.
Бүр тодорхой хэлбэл, сайд, цаашид бий болгож гэмээ нь дэд сайд, агентлагийн дарга нарын цалингаас гадна эдэлж байгаа хангамжийг буулгах, шаардлагатай, ачаалал ихтэй байгууллагуудын орон тоог нэмж, байх ёстойгоосоо илүү орон тоотой ажиллаж байгаа газруудын орон тоог цомхотгох замаар 300,000 дөхсөн төрийн албыг цөөлөх л гол ажил.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.55.188.86
Энэ чинь үнэн бол нэг салбар 2 сайдтай болно гэсэнтэй адил бна. Та нар болиоч ээ,
Хариулах203.91.115.48
ЗГХЭГ. ХЗЯ. ХХААЯ. УУЭБЯ. ДБЯ /зам.тээвэр барилга. Эрчим хүч бүгд орно/ . БОАЖЯ. БССЯ /Боловсрол. Соёл Спорт/ . ГХЯ. БХЯ. НХХЯ иймэрхүү 10 яам байхад л болно.
Хариулах203.91.112.37
Дэд сайд гэж та нар одоо болилдоо иргэд бид нарын татвар төлөгчийн мөнгийг хий дэмий үрэн таран хийдгээ боль намын цүнх баригч нарыг цалинжуулахгүй шүү иргэн
Хариулах103.79.156.195
Яамдаа цөөлөх нь зөв. Дэд сайдаар яадгын дахиад бөөн ажлын байр төсөв хэмнэнэ гээд байгаа улс. Хуучин болоод байсан БОАЖЯ, БСШУЯам гэж болоод бсан
Хариулах