Дуучин Taeyang тоглолтоо үргэлжлүүлэх гэсэн ч тоног төхөөрөмжийг нь унтраажээ

Х.Батсайхан
Өчигдөр 09 цаг 32 минут

БНСУ-ын BIGBANG хамтлагийн дуучин Taeyang үзэгчдийн хүсэлтээр тоглолтоо үргэлжлүүлэх гэсэн ч тоног төхөөрөмжийг нь унтраажээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Даваадорж энэ талаар "Манай энтертайнмент зах зээл үнэхээр тэлж байна. 00.00 цагаас шууд пульт дээр нь цагдаа очоод, гадны од дуулсан ч, дотоодын од дуулсан ч шууд унтраадаг бүдүүлэг журмандаа өөрчлөлт оруулмаар байна.

Өнөөдөр Солонгосын од фэнүүддээ дахин дуу дуулах гэсэн бүх юмыг нь унтраасан байлаа. Түрүү жил Харанга хамтлаг “сүүлчийн шөнө” дуугаа дуулах гэсэн бас л унтраасан.
Гэтэл энэ жил Ц.Энхманлай ах тэнгэрт заларлаа. Аливаа зүйлийн хором дэндүү үнэтэй байдаг шүү. Бүх зүйлд мэдрэмжтэй баймаар байна" хэмээн бичжээ.

Дашрамд, өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт болсон "Live music concert"-ын үед зохион байгуулагчид тасалбар худалдаж авсан үзэгчдийг Төв цэнгэлдэх хүрээлэн рүү оруулах ажиллагааг хангалтгүй зохион байгуулснаас хэдэн зуун хүн тоглолтоо бүтэн үзэж чадалгүй хохирч байв.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна