Цахим хөгжил, харилцаа холбооны яам төрийн үйлчилгээний цахим систем “E-Mongolia”-гийн шинэчилсэн хувилбар “E-Mongolia 5.0”-ыг энэ сарын 20-ны өдөр олон нийтэд танилцуулна. Тус яам энэ удаагийн шинэчлэлээрээ иргэн төвтэй төрийн үйлчилгээг дараагийн түвшинд хүргэсэн юм.
“E-Mongolia” систем таван жилд хоёр сая гаруй хэрэглэгчтэй үндэсний хэмжээний платформ болон хөгжсөн бол тус системээс өдөрт 100 мянга гаруй хүн төрийн 87 байгууллагын 1,260 гаруй үйлчилгээг авч байна.
“E-Mongolia 5.0”-ын өмнөх хувилбарт байхгүй давуу талууд
Ухаалаг, хялбар таних, нэвтрэх шийдэл
Хиймэл оюунд суурилсан “Иргэнээ хөтөлдөг” цэс
Төлбөр тооцооны цогц үйлчилгээ
Дахин загварчилсан дизайн
Лавлагаа, тодорхойлолт олон хэлээр авах боломж
Шинэ төрлийн үйлчилгээнүүдийн цахимжуулалт багтаж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна