Хөвсгөл аймагт алга болсон хоёр настай хүүг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Т.Отгонсувд
2 цаг 50 минутын өмнө

Хөвсгөл аймгийн Тариалан сумын Баянхошуу багийн “Сайхан мод” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 30 км/ ойд мод бэлтгэж байсан иргэд бага насны хүүхдээ автомашин дотроо унтуулж орхиод, мод бэлтгэж байгаад буцаад ирэхэд нь хүүхэд нь сураггүй болсон тухай дуудлагыг 09.17-ны өдрийн 16:57 цагт хүлээн авсан.

 ОБЕГ-ын дэргэдэх Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр анги, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар, Булган аймгийн Онцгой байдлын газрын Хутаг-Өндөр сум дахь Эрэн хайх аврах, салбар, Цагдаагийн газрын Тариалан сумын сум дундын хэсэг, Тариалан сумын Засаг даргын орлогчоор ахлуулсан мэргэжлийн анги, аймгийн ЗДТГ, Хилийн цэргийн 0257 дугаар анги, Зэвсэгт хүчний 321 дүгээр тусгай салбар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын алба хаагчид, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын ажилтнууд, ар гэрийнхэн, нутгийн иргэд нийт 324 хүн, 1 нисдэг тэрэг, 1 эрэлч нохой, 4 дрон, 104 автомашин, 15 мотоцикл, 34 морьтойгоор  иргэн П /2 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна