Монгол цэргийн нэгдсэн холбооноос санаачлан Зэвсэгт хүчний жанжин штаб, Хил хамгаалах ерөнхий газар, Дотоодын цэргийн штабтай хамтран хугацаат цэргийн алба хаагчдын бие бялдар, мэдлэг, ур чадварыг сорих “Шилдэг дайчин-2025” уралдааны З дугаар шатны шалгаруулалт, шагнал гардуулах ажиллагааг Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төв-д /2025.09.23/ зохион байгууллаа.
Уралдааны нэгдүгээр шатыг Төрийн цэргийн байгууллагуудын хугацаат цэргийн алба хаагчтай нэгтгэл, анги, байгууллага, салбар, нэгжийн хэмжээнд зохион байгуулж хугацаат цэргийн шилдэг 10 алба хаагч, шилдэг салааны 1 захирагчийг тус тус шалгаруулж, дараагийн шатны уралдаанд оролцуулсан .
Уралдааны 2 дугаар шатыг Төрийн цэргийн байгууллагууд нь нэгтгэл, анги, салбарын хэмжээнд 1 дүгээр шатнаас шалгарсан оролцогчдын дунд зохион байгуулж хугацаат цэргийн шилдэг 5 алба хаагч, шилдэг салааны 3 захирагчийг тус тус шалгаруулж З дугаар шатны шалгауулалтанд оролцуулах эрхийг өгсөн
1, 2 дугаар шатны шалгаруулалтыг хугацаат цэргийн албаны түрүүч, байлдагчдын дунд 06 дугаар сарын 01-ний өдрөөс 09 дүгээр сарын 20-ны өдрүүдэд бие бялдрын бэлтгэлжилтийн түвшинг бие бялдрын ерөнхий хөгжил, бие бялдрын бэлтгэлийн түвшингийн үзүүлэлтийн сорил авч дүгнэж, ур чадварын түвшинг монгол бичиг, англи хэл, эссэ бичлэгийн чадвараар үнэлж шалгаруулсан болно.
Тэмцээний сүүлийн 3 дугаар шатанд ЗХ-ны 5, ХХЕГ-ны 5, ДЦ-ын 5, нийт 15 хугацаат цэргийн алба хаагч шалгарч:
- бие бялдрын ерөнхий хөгжлийн явцын (хяналтын карт, явцын зураглалыг үндэслэнэ) үзүүлэлт;
- хүч, хурд, тэсвэр, авхаалж самбаа сорьсон цогцолбор тэмцээн;
- мэдлэг, ур чадварын сорилоор өрсөлдүүлж дүнг гаргалаа.
Тэмцээний шагнал гардуулах арга хэмжээнд Зэвсэгт хүчний Жанжин штабын орлогч дарга, бригадын генерал Б.Баатар, Монгол цэргийн нэгдсэн холбооны ажлын албаны дарга, бэлтгэл хурандаа Ж.Ванчинсүрэн, МЦНХ-ны Бага хурлын гишүүн Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга асан, бэлтгэл дэслэгч генерал Д.Ганзориг, МЦНХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, Цагдаа, дотоодын цэргийн ахмадын хорооны дарга бэлтгэл, хошууч генерал Ч.Амарболд нар хүрэлцэн ирж оролцов.
Тэмцээний ерөнхий дүнгээр:
Зэвсэгт хүчний шилдэг дайчнаар түрүүч А.Одхүү (Зэвсэгт хүчний 120 дугаар анги)
Зэвсэгт хүчний шилдэг салааны захирагчаар дэслэгч П.Төрбат (Зэвсэгт хүчний 017 дугаар анги)
Хилийн цэргийн шилдэг дайчнаар ахлах түрүүч Б.Төрбаяр (Хилийн цэргийн 0252 дугаар анги)
Хилийн цэргийн шилдэг салааны захирагчаар ахлах дэслэгч П.Соёмбо-Эрдэнэ (Хилийн цэргийн 0252 дугаар анги)
Дотоодын цэргийн шилдэг дайчнаар байлдагч М.Тамир (Дотоодын цэргийн 805 дугаар анги)
Дотоодын цэргийн шилдэг салааны захирагчаар дэслэгч Ө.Шинэбаяр (Дотоодын цэргийн 805 дугаар анги) нар тус тус шалгарлаа.
Тэмцээнд амжилттай оролцож "Шилдэг дайчин"-ны болзол хангасан гурван байлдагчийг тус бүр Өргөмжлөл, нэг сая төгрөгөөр, "Шилдэг салааны захирагч"-ийг нэг сарын үндсэн цалингаар шагнав.
Тэмцээнд амжилттай оролцсон 15 байлдагчид МЦНХ-ны Батламж, нарны болон тактикийн нүдний шилийг дурсгав.
Тэмцээнд оролцсон хугацаат цэргийн албаны нийт дайчид Та бүхний цаашдын ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсье.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна