SILKWAY STAR: Дуучин Мишээл Казахстаны Алемын хамт нийлбэр оноог тэргүүлж байна

Zuv.mn
5 цаг 10 минутын өмнө

Казахстанд болж буй “Silk Way Star“ олон улсын шоу уралдаанд дуучин Мишээл Монгол Улсаа төлөөлөн оролцож байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.

Тодруулбал, уралдааны эхний шатанд үндэсний дуугаар өрсөлдөхөд тэрбээр “Бундан улаан” хэмээх дуу дуулсан нь үзэгч, шүүгчдээс өндөр үнэлгээ авч, түүнээс хойш нийлбэр дүнгээр тогтмол эхний байруудад явж ирсэн.

Шоуны дүн нөгөөдөр гарах бөгөөд одоогийн байдлаар манай дуучин нийлбэр дүнгээр хоёрдугаар байрт орж ирээд байна.

Хамгийн сүүлд болсон шоунд манай дуучин 122 оноогоор хоёрдугаарт, түүний өмнөх долоо хоногийн шоунд Малайзын Язмин Азизын хамт тэргүүлсэн нь байраа ахиулах боломжийг өгчээ.

Шоу Казахстаны “Jibek Joly” телевизээр долоо хоног бүрийн бямба гарагт гарч байгаа юм
байна.

Торгоны зам дагуу оршдог Азербайжан, Армен, Гүрж, Казахстан, БНХАУ, Кыргызстан, Малайз,
Монгол, Тажикистан, Туркменистан, Узбекистан, БНСУ гэсэн 12 улсын уран бүтээлч оролцож
буй тус уралдааны финалын шоу ирэх арваннэгдүгээр сарын 22-нд болж, ялагч тодрох аж. 

Өнгөрсөн долоо хоногийн шоуны дүн

Армен – Саро Геворгян – 126 оноо

Монгол – Мишель Жозеф – 122 оноо

Малайз – Язмин Азиз – 120 оноо

Хятад – Жан ХэШуан – 116 оноо

Узбекистан – Мадинабону Адилова – 114 оноо

Киргизстан – ТАМГА – 114 оноо

Тажикистан – Фахриддин Хакимов – 114 оноо

Гүрж – Автандил Абесламидзе – 112 оноо

Казахстан – Алем – 102 оноо

Өмнөд Солонгос – КАНДИС – 92 оноо

 

Нийлбэр дүн

Казахстан – Алем – 572 оноо

Монгол – Мишель Жозеф – 572 оноо

Малайз – Язмин Азиз – 570 оноо

Армен – Саро Геворгян – 570 оноо

Узбекистан – Мадинабону Адилова – 562 оноо

Гүрж – Автандил Абесламидзе – 560 оноо

Хятад – Жан ХэШуан – 558 оноо

Тажикистан – Фахриддин Хакимов – 552 оноо

Киргизстан – ТАМГА – 538 оноо

Өмнөд Солонгос – КАНДИС – 508 оноо




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна