Монголын үндэсний бөхийн холбоо улсын арслан Б.Орхонбаярт талархал илэрхийлжээ.
Тус талархалд "Netflix" компанийн "Physical Asia" олон улсын нэр хүндтэй телевизийн шоунд эх орноо төлөөлөн оролцож Монгол Улсынхаа нэрийг дэлхий дахинд өргөж, авьяас чадвар, ур ухаанаараа эх орноо бахархалтайгаар төлөөлсөн Монголын багийн нийт тамирчдадаа гүн талархал илэрхийлье.
Онцгойлон багийн гишүүн, Монгол Улсын арслан Баярсайханы Орхонбаяр танд Монголын ард түмний итгэл, бахархлыг тээн дэлхийн олон орны үзэгчдэд Монгол бөхийн уламжлал, үндэсний бахархлыг дэлхий дахинд түгээн сурталчилж, Монгол хүний биеийн болон сэтгэлийн хүч, хатуужил, нэгдмэл үнэт зүйл, Монгол соёлын дүр төрхийг бахархалтайгаар харуулсанд чин сэтгэлийн талархал дэвшүүлье" гэжээ.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна