Монгол Улсын Засгийн газар, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газар хамтран хүүхдийн хөгжих эрхийг эрхэмлэн дээдэлж, ололт амжилтыг нь алдаршуулах, нийгэмдээ зөв үлгэр дуурайлал үзүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “ОНЫ ОНЦЛОХ ХҮҮХЭД”-ийг тодруулах хүндэтгэлийн арга хэмжээг 33 ДАХЬ ЖИЛДЭЭ зохион байгуулж байна.

Үндэсний болон олон улс, тив дэлхийн түвшинд оюун ухааны спорт, сурлагын амжилт, урлаг, уран бүтээл, биеийн тамир, спорт, техник сэтгэлгээ, шинэ санаачилга, бүтээлч байдал, байгаль хамгаалал, эх орны түүх, соёл, өв уламжлал, хүмүүнлэг энэрэнгүй, сайн үйлс, хүүхдийн оролцооны байгууллагын манлайлагч хүүхэд, багийн амжилт гэсэн 10 номинацад үндэсний хэмжээнд 1263 хүүхэд нэр дэвшиж, 39 хүүхэд 2025 оны онцлох хүүхдээр шалгарлаа.
Нийт хүүхдүүддээ халуун баяр хүргэж, эрүүл энх, амар амгаланг хүсэн ерөөе.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна