“YouTube” платформ “Оскар”-ын шагнал гардуулах ёслолыг шууд дамжуулах эрхийг авлаа

Х.Батсайхан
2025/12/18

Америкийн кино академи дээд шагнал “Оскар”-ыг гардуулах ёслолын үйл ажиллагааг шууд дамжуулах эрхийг “YouTube” платформд өгчээ. Хоёр тал 2029 оноос 2033 он хүртэл таван жилийн онцгой эрхийн гэрээ байгуулсан талаар Академи өчигдөр мэдэгдэл хийсэн байна.   

“Оскар”-ын шагнал гардуулах ёслолыг дэлхий даяар шууд дамжуулах онцгой эрхийг АВС телевиз олон жилийн турш эзэмшиж байсан бөгөөд 2028 онд сүүлийн шууд дамжуулалтаа хийснээр гэрээ нь дуусгавар болох аж.

Америкийн Кино академи дээд шагнал гардуулах ёслолын ажиллагааг шууд дамжуулах онцгой эрхийг дуудлага худалдаагаар зарсан бөгөөд YouTube платформ ахмгийн өндөр дүнг санал болгосноор ялжээ. Гэхдээ гэрээний дүнгийн талаар мэдээлэл одоогоор гараагүй байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна