Австралийн Сидней хот дахь Бондигийн наран шарлагын газарт болсон халдлагыг үйлдсэн хоёр алан хядагчийн нэг нь болох 24 настай Навид Акрамыг Австралийн хуулийн байгууллага 59 хэрэгт буруутгажээ. Дээрх хэргүүд дотор 15 хүн амины хэрэг, террорист халдлага үйлдсэн гэх зэрэг хэргүүд багтсан талаар Шинэ Өмнөд Уэльсийн Цагдаагийн газар мэдэгдсэн байна.
Халдлагыг Навид Акрам эцгийн хамт үйлдсэн бөгөөд эцэг болох 50 настай Сажид Акрам хэргийн газарт цагдаа нартай буудалцаж амиа алдсан юм.
Австралийн еврейчүүдийн нийгэмлэг Ханука баярын эхний шөнийг тэмдэглэх арга хэмжээний үеэр уг халдлага болсон бөгөөд 1996 оноос хойш тус улсад гарсан хамгийн олон хүний амь хохирсон халдлага болжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна