БОНДИГИЙН ХАЛДЛАГА: 16 хүний амь хөнөөсөн этгээдүүд эцэг, хүү хоёр байжээ

Zuv.mn
4 цаг 56 минутын өмнө

Австралийн Синдей хот дахь Бондигийн наран шарлагын газарт зэвсэглэсэн хоёр этгээд гал нээж, 16 хүний амь хөнөөн, 40 хүн шархдуулсан ноцтой халдлага өчигдөр гарсан. Цагдаа нар энэ халдлагыг үйлдсэн этгээдүүд нь эцэг, хүү хоёр байсныг тогтоожээ. Тодруулбал, 50 настай Сажид Акрам, 24 настай Навид Акрам нарыг уг халдлагыг үйлдсэн гэдгийг олон нийтэд зарлаад байна. Эцэг Акрам нь халдлагын газар дээрээ нас барсан бол хүүгийнх нт бие тогтворгүй, эмнэлэгт эмчлүүлж байна.

Халдлагын улмаас 16 хүн амиа алдаж, 40 орчим хүн шахдсан. Хохирогчдын дунд хүүхэд болон хууль сахиулах байгууллагын ажилтнууд байгаа аж.

Хууль зүйн сайд Тони Беркийн хэлснээр, гэмт этгээдүүдийн хүү нь болох Навид Австралийн иргэн. Эцэг нь 1998 онд оюутны визээр анх австралид ирж байжээ.

Энэ удаагийн халдлага нь 1996 онд Тасмадид болсон халдлагаас хойших хаигийн их хохирогчтой халдлага гэнэ.

Ерөнхий сайд Том Альбанез энэ хэрэг гарсны дараа зэвсгийн хяналтын хуулиа чангаруулна гэж мэдэгдээд байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна