“Атар” хэвийн боовны барилдаанаар амжилтаа эхлүүлж Улсын начин цолтон болсон бөхчүүд

Х.Есү
Өчигдөр 16 цаг 59 минут

XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал улаан морин жилийн Сар шинийн баярыг угтан  “Талх чихэр” ХК нь “Монголын үндэсний бөхийн холбоо” болон “Монголын уртын дууны холбоо”-той  хамтран “Атар” хэвийн боовны нэрэмжит аймаг, цэргийн цолтой хүчит 256 бөхийн барилдааныг 20 дахь жилдээ зохион байгуулна. Уг барилдаанд амжилттай барилдсан бөхчүүдээс Монгол Улсын начин–12 төрсөн байдаг.

Тодруулбал, 

Монгол Улсын начин Д.Төрболд:

2006 оны Нохой жилийн сар шинийн баярыг угтсан “Атар” хэвийн боовны нэрэмжит анхны барилдаанд  Аймгийн арслан Ш.Тогтохбаяр түрүүлсэн бол 2008 онд АХ-ын 87 жилийн ойн баяр наадамд тав давж “Улсын начин” цол хүртжээ. 

Монгол улсын начин Н.Баярмагнай: 

2006 оны Нохой жилийн сар шинийн баярыг угтсан “Атар” хэвийн боовны нэрэмжит анхны барилдаанд  Аймгийн арслан Н.Баярмагнай үзүүрлэж, мөн оны улсын баяр наадамд улсын харцага Ц.Бэгзсүрэнгээр тав давж шөвгөрөн “Улсын начин” цол хүртсэн байна.

Монгол Улсын начин Ч.Баянмөнх:

2009 оны Үхэр жилийн  сар шинийн баярыг угтсан “Атар” хэвийн боовны нэрэмжит барилдаанд Аймгийн арслан Ч.Баянмөнх үзүүрлэсэн. Ингээд 2010 оны АХ-ын 89 жилийн ойн баяр наадамд улсын харцага Л.Пүрэвжаваар тав давж “Улсын начин” цол хүржээ. 

Монгол Улсын начин А.Алтанхуяг:

2009 оны Үхэр жилийн  сар шинийн баярыг угтсан “Атар” хэвийн боовны нэрэмжит барилдаанд Аймгийн арслан А.Алтанхуяг түрүүлсэн. Улмаар улсын наадамд улсын аварга С.Мөнхбатаар тав давж шөвгөрөн “Улсын начин” цолыг 37 насандаа хүртсэн.  

Монгол Улсын начин Ж.Чулуунбат:

2010 оны Бар жилийн сар шинийн баярыг угтсан “Атар” хэвийн боовны нэрэмжит барилдаанд Ж.Чулуунбат үзүүрлэсэн. Улмаар 2011 оны АХ-ын 90 жилийн ойн баяр наадамд улсын харцага Д.Батболдоор тав давж “Улсын начин” цол хүртсэн байна.  

Монгол Улсын начин Б.Сангисүрэн:

2011 оны Туулай жилийн сар шинийн баярыг угтсан “Атар” хэвийн боовны нэрэмжит барилдаанд Аймгийн арслан Б.Сангисүрэн түрүүлсэн. Мөн оны улсын баяр наадмаар аймгийн арслан А.Отгонбаатартай тунан барилдаж тав даван “Улсын начин” цол хүртсэн байна.   

Монгол Улсын начин Э.Ванданцэрэн:

2013 оны  Могой жилийн сар шинийн баярыг угтсан “Атар” хэвийн боовны нэрэмжит барилдаанд Аймгийн арслан Э.Ванданцэрэн үзүүрлэсэн. Харин 2016 оны АХ-ын 95 жилийн ойн баяр наадамд улсын начин Ц.Одбаяраар тав давж шөвгөрөн “Улсын начин” цол хүртжээ. 

Монгол Улсын начин Х.Оргилболд:

2022 оны Бар жилийн сар шинийн баярыг угтсан “Атар” хэвийн боовны нэрэмжит барилдаанд Аймгийн арслан Х.Оргилболд үзүүрлэсэн. Мөн оны улсын баяр наадамд улсын харцага Ц.Мөнхбаяраар тав давж “Улсын начин” цол хүртсэн байна.

   Монгол Улсын начин Д.Төрболд:

2023 оны Туулай жилийн сар шинийн баярыг угтсан “Атар” хэвийн боовны нэрэмжит барилдаанд Аймгийн хурц арслан Д.Төрболд түрүүлсэн. 2024 оны улсын баяр наадамд улсын заан Д.Анараар тав давж “Улсын начин” цол  хүртжээ.  

Монгол Улсын начин Л.Энхсаруул:

2024 оны Луу жилийн сар шинийн баярыг угтсан “Атар” хэвийн боовны нэрэмжит барилдаанд Аймгийн арслан Л.Энхсаруул түрүүлсэн. Мөн оны улсын баяр наадамд аймгийн арслан Ц.Төмөрцоожоор тав давж “Улсын начин” цолыг тус тус хүртэж амжилттай сайн барилдаж байна.

Тиймээс аймаг, цэргийн цолтой бөхчүүд “Атар” хэвийн боовны нэрэмжит “Оны анхны” барилдаанаар тухайн жилийн өнгөө тодорхойлж, улсын цол хүртэнэ гэж бэлгэшээн амжилттай сайн барилдахыг эрмэлздэг.

Тус барилдаан энэ бямба гарагт буюу 2026 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 11:00 цагаас Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдана.

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна