Г.Уянгаа БЗС-ийн зээлээр Сиднейн их сургуульд сурсан ч зээлээ одоо болтол төлөөгүй байна

Zuv.mn
3 цаг 19 минутын өмнө

Нэгдүгээр сургуулийн дээрэлхэлтийн асуудал, Туул голоо аврах хөдөлгөөнөөр олон нийтийн сүлжээнд танигдаад буй Хариад Уянгаа боловсролын зээлийн сангийн өртэй. 

Тэрээр 2018 онд Сиднейн их сургуульд Эрх зүйч мэргэжлээр сурахаар зээл авсан ч одоо болтол зээлээ төлөөгүй байна. Түүний эгч Ганцогийн Ононцацал мөн Боловсролын зээлийн сангаар сурсан. Ингэхдээ хоёр удаагийн зээлээр хоёр өөр сургуульд явжээ. 

Тодруулбал, Г.Ононцацал Анкарагийн ТИС-д 5 жил, Чикагогийн Лоёолагийн ИС-д 2 жил мэдээллийн технологи, компьютерийн инженерээр суралцсан байна. Гэвч эдгээр зээлүүд төлөгдөөгүй байна. Г.Уянгаа өдгөө өөрийгөө нийгэм судлаач хэмээн танилцуулдаг. Энэ нь зээлээр явсан сургуулиа төгсөөгүй юу гэх асуултыг мөн дагуулж байна.

Ташрамд, Г.Уянга, Г.Ононцацал нарын аав Физикийн ухааны доктор Ц.Ганцог МУИС -ийн захирлаар 12 жил ажилласан. Энэ хугацаандаа МУИС-ийн Экологийн төвийг барилга, газартай нь MCS-д зарсан нь одоогийн Сэлбэ хотхон, Орчлон сургууль юм. Мөн Анагаахын багш оюутнуудын хандиваар боссон Анагаахын өргөтгөл байрыг зарж, Сонгдо эмнэлэг болгочихсон. Харин эгч дүүс аавынхаа үлдээсэн энэ хөрөнгийг булаацалдан шүүхдэлцэж байсан билээ. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 93.229.94.89
    52 минутын өмнө

    Өсөхийн өлөнгүүд хулгайч болдог

    Хариулах
  • 202.5.202.32
    2 цагийн өмнө

    муухай юмаааааааа аааааааааа аааааааааа аааааааааа ааааааа

    Хариулах