В.ТРАМПЫН БЭЭЖИН ДЭХЬ АЙЛЧЛАЛ: "Маш амжилттай" гэсэн ч эцэслэгдсэн гэж мэдээлэгдсэн нэг ч хэлэлцээр байсангүй

Zuv.mn
1 цаг 55 минутын өмнө

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Бээжинд хийсэн төрийн айлчлалаа өндөрлүүллээ. Айлчлалын үеэр хоёр их гүрний удирдагчид хэлэлцээ хийж, хоёул түүнийгээ маш амжилттай, түүхэн айлчлал боллоо гэж дүгнэсэн ч одоогоор зарлагдсан буюу эцэслэн батлагдсан нэг ч хэлэлцээргүйгээр айлчлалыг дуусгав.

Д.Трампын хувьд, зочин болохоор ч тэр үү, Бээжинд биеэ тун даруухан авч явж, Ши Жиньпинд хангалттай хүндлэл үзүүлсэн. БНХАУ-ын төрийн мэдлийн телевизүүд ч айлчлалын үеэр удирдагч нь илүү санаачилга, үүрэгтэй байсан гэж мэдээлж байна. Гэхдээ энэ бол мэдээж харагдах байдал, яг эцэстээ хэн нь улсдаа ямар үр дүн, ашиг  гаргав гэдэг л чухал. Эхэнд бичсэнчлэн, энэ тал дээр хэвлэл мэдээллийн байгууллагууд одоохондоо олз омог муутай байна. Гэхдээ Д.Трамп удахгүй Air Force One телевизэд ярилцлага өгөхөөр товлосон тул тэндээс мэдээлэлтэй болно гэж найдаж байна. Учир нь хоёр удирдагч гадаад худалдаа, газрын тос, Иран, Тайвань гэх мэт маш өргөн сэдвийг хөндөж ярилцсан юм. 


Д.Трампын хувьд өмнө нь Бээжин Ормузын хоолойг нээхийг хүсэж байгаа, мөн АНУ-аас газрын тос авахаар болсон, Иранаас цэргийн техник хэрэгсэл авахгүй гэж амалсан гэх мэт үр дагавар нь маш том байж болохоор мэдээлэл цухуйлгасан юм.      



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна