Өмнөговь аймгийн цэргийн штабын орлогч дарга Ц.Пүрэв зургаадугаар сарын 14-15-нд шилжих шөнө салсан эхнэрээ 12 цагийн турш, тасралтгүй зодож, тамалсан талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тухайн алба хаагчийг Батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Тэгвэл өнөөдөр Өмнөговь аймгийн шүүхээс 30 хоногийн хугацаагаар хорьж шалгах шийдвэрийг гаргалаа.
Ц.Пүрэвт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1-р зүйлийн 2.3-т заасан “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг хүчиндэх” заалтаар эрүүгийн хэрэг үүсгсэн байна.
Тэрбээр салсан эхнэрээ аймгийн төвөөс 20-30км зайд аваачин зодож, хүчирхийлж, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангажээ. Мөн эмэгтэй хүний эмзэг эрхтэн рүү машины төмөр хийж, яргалсан байна. Одоогоор хохирогчийн биеийн байдал тааруу эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.182.116
хүн мөн юм уу хө
Хариулах202.179.15.130
Хүн мөн юм уу.
Хариулах103.229.123.112
Ийм тэнэгүүдийг зүгээр л цааш нь харуулчихаж болдоггүй юм уу
Хариулах103.212.119.20
Салсан эхнэрээ ингэж тамласан яргачин, цэргүүдийг бас л яргалж бсн байх даа. Штабын орлогч гсн сэтэртэй блхр нууж хаасан яргалал бдг биз.
Хариулах