Үндэсний аюулгүй байдлын зөвлөл Оюутолгойн асуудлаар өчигдөр хуралдаж, зөвлөмж гаргахаар болсон ч түр завсарлаж, өнөөдөр үргэлжлүүлэхээр тогтсон. Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн хооронд байгуулсан гэрээнд шаардлагатай өөрчлөлтүүдийг оруулж, хуримтлагдсан зээл, зээлийн хүү болон хүүгийн өр төлбөртэй холбоотой асуудлыг бодитойгоор шийдэж чадвал Монголын ард иргэд ногдол ашгаа авах боломжтой гэдгийг УИХ-ын гишүүд илэрхийлсээр байгаа юм. Гишүүдийн байр суурийг хүргэж байна.
Б.Жавхлан: Оюу толгойн зээлийн хүүг бууруулах хугацааг сунгахгүй бол хатуу арга хэмжээ авах ёстой.
Менежментийн төлбөрийг хоёр дахин бууруулснаар 2.2 тэрбум ам.долларын зардал хэмнэгдэх боломжтой. Харин зээлийн хүүг 1 хувиар бууруулахад 2.7 тэрбум ам.доллар хэмнэгдэнэ.
Ажлын хэсэг зээлийн хүүг дор хаяж 4-5 хувиар бууруулах зорилт тавьсан бөгөөд ингэснээр Монголын талын өгөөж 10 тэрбум ам.доллараар нэмэгдэх байлаа.
Хэрэв зээлийн хүүг бууруулах хэлэлцээг сунгахгүй гэж байгаа бол Оюу Толгой төслийг зогсоох хүртэл арга хэмжээ авах шаардлагатай.
Бид попролтондоо баригдахгүйгээр Оюу Толгой шиг хоёр, гурав дахь төслийг нээж чадсан бол айлын талыг гуйгаад суухгүй байх байсан.
Ц.Даваасүрэн: Орлого 2 дахин нэмэгдсэн учраас ашигтай байна гэсэн үг. Энэ үед л бид гэрээгээ сайжруулж авахгүй бол болохгүй. Ялангуяа зэлийн асуудлыг УИХ 2021 онд 103-р тогтоол гаргаад хүчингүй болгочихсон юм. Өөрөөр хэлбэл Дубайн гэрээ хүчингүй.
Хүчингүй болгох ажлыг Засгийн газар л хийх ёстой. Монгол төрийн л шийдвэр шүү дээ. Үүн дээр Засгийн газар анхаарч шийдэх хэрэгтэй. Үүнийг шийдэхэд сэтгэл л дутаж байна. Зүтгэл гаргаад явчих юм бол ямар ч асуудал байхгүй. Манай ард түмэн ч ард түмэн юм, төр засаг нь ч төр засаг юм. Үүнийг далимдуулаад байна.
Манай иргэд тав зургаахан хүнээ талбайруу явуулчихаад өөрсдөө хувиа хичээгээд яах ч үгүй байна. Яаж тав зургаан хүн үүнийг шийдэх вэ дээ. Нөгөө талаараа Засийн газрын тэргүүн ач холбогдол өгч хэргэжүүлэхгүй байвал яаж энэ асуудлыг шийдэх юм. Сэтгэл зүтгэл дутаад байгаа учраас энэ асуудал урагшлахгүй байна гэж хараад байна. Хугацаагаа дуусгачих юм бол тэгээд л боломжгүй болно.
-Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаж байгаа юм чинь итгэл найдвар байгаа юу?
-Би ч гэсэн тэгж итгэж байна. Яагаад гэвэл тэмцэл хийж байгаа хүмүүст хэлэлцээрт хүрье гэж ам өчиг өгсөн гэж ойлгосон. Тодорхой шийдвэр гараасай гэж хүлээж байна. Энэ баялаг иргэд та бидэнд тулгамдаад байгаа асуудлыг шийдэх баялаг. Нэг жилд гаргаж байгаа хэмжээ нь 17-18 их наяд төгрөг. Монгол улсын төсвийн тал нь гэсэн үг. Энэ мөнгөөр цалин, тэтгэврийг гурав дахин нэмж болно.
Дэлхийд ийм орд хоёрхон байдаг. Бинийг аз жаргалтай амьдруулах мөнгө тэнд л байгаа. Хамгийн том орд нь Монголынх. Бурхны бэлэглэсэн энэ баялгаа бид гадныханд алдчихаад, өөрсдөө гундуй царайлаад суугаад байж болохгүй дээ” гэлээ
Г.Лувсанжамц: Оюутолгойн хэлэлцээр маргаашнаас хугацаа нь дуусаж байна. Энэ хэлэлцээр хэр үр дүнтэй явж байна гэж бодож байна вэ?
Гэрээний агуулгыг бол шинэчлэх хэрэгтэй. Монголд үр ашигаа өгдөггүй уул уурхайн төсөл байж болохгүй. Асуудал байгаа бол гэрээнийхээ асуудлыг сайжруулаад шинэчлээд явах ёстой. Шууд зогсооно, хаана гэх зүйлийг ярих нь мунхаглал гэж боддог. Ажлын хэсэгт байхгүй учраас гэрээ хэлэлцээр ямар шатанд явж байгааг сайн мэдэхгүй байна. Ойрын хугацаанд Н.Учрал сайд болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөл өнөөдөр хуралдаж байгаа. Энэ агуулгуудаар мэдэгдэл хийх болов уу гэсэн хүлээлттэй байна. Гол нь уул уурхайн үр өгөөж тухайн сум, суурин газартаа болон улсад өгдөг байх ёстой.
О.Батнайрамдал: Хэлэлцээр үр дүнд хүрэх ёстой. Харилцан ашигтай байя гэж байгаа юм. Цаашда Монгол Улсад томоохон хөрөнгө оруулалт орж ирэхэд харилцан ашигтай хэлэлцээрүүд явж байж урт хугацаандаа үр ашигтай байна. Тийм учраас Оюутолгой дээр гаргасан алдаануудаа засаад, харилцан ашигтай хэлбэр рүү заавал орох ёстой. Дэлхий дээр зэсний үнэ түүхэн дээд түвшинд буюу 14 мянган ам.доллар хүрч байгаа. Бараг 2.5-3 дахин өссөн байна. Энэ боломж бол 10, 20 жилд нэг удаа тохиолддог, үүнийг алдаж болохгүй. 120-р тогтоол бодит биеллээ олох ёстой. Ингэж байж бид нийт өгөөжийн 53 хувь нь Монголын талд буюу Үндсэн хуулийн 6.2-ыг амилуулах боломж бүрдэнэ.
Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаж байгаа нь хүртэл сайшаалтай гэж харж байна. Хаврын чуулган дуусахаас өмнө хуралдаж байгаа нь зөв.
Оюутолгойн зээлийн хүүнд л гэхэд 13-15 тэрбумыг төлж байна гэдгийг анх хэлж байхад улстөржиж, попорч байна гэж байсан. Яг одоо хэлэлцээр тулаад ирэх цагт зари гишүүн, сайд нар үнэнээ хүлээн зөвшөөрч байх шиг байна.
Одоо нийтээрээ 15 тэрбум төгрөг зээлийн хүүд тооцогдож байгаа гэдгийг бүгдээрээ ойлгочихсон байна. Энэ дараа жилээс 15 биш 16.17 тэрбум болоод явна. Жилийн өмнө л ярьж байхад 10 тэрбум гэж ярьж байсан. Явсаар байгаад 15 тэрбум боллоо. Зээлийн хүү гурван сар тутам бодогдоод байхаар өсөөд байгаа юм.
Үүнийг яаралтай шийдэх ёстой. Алдагдаж байгаа өдөр болгон бидэнд хүү болж тооцогдож байгаа нь үнэн. 120-р тогтоол батлагдсанаас хойш долоон сар өнгөрсөн. Энэ хугацаанд гурван их наяд төгрөг зээлийн хүүд авахаар болсон байна. Төсвийн алдагдал 1.4 их наяд, түүнээс хоёр дахин их мөнгийг зээлийн хүүд эргэн төлөх нөхцөл байдалтай байна.
-Засгийн газар энэ хэлэлцээрийг явуулахын тулд хэр сайн ажилласан гэж харж байна?
-Ер нь 16 жилийн турш бид юу ойлгосон бэ гэвэл маш их боломж байсан. Засгийн газар болгонд хангалттай үүрэг чиглэл нь байсан. Энэ 17 жилийн турш Монголын эрх ашгийг хамгаалж 2021 онд 2.3 тэрбум Дубайн гэрээг цуцалснаас өөр ямар арга хэмжээ авсан юм бэ. Одоо зүгээр л хараад сууж болохгүй.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.160.32
Та нар уг асуудлын шалтгааныг биш, үр дагаврыг нь засах тухай л яриад маргаад байх юм?! Зээлийн хүү, мэнэжментийн төлбөр г.м. бүх төрлийн зардлын 34%-ийг Монголын тал хариуцна гэж анх гэрээ байгуулсан шүү дээ!!! Манай тал 34% эзэмшиж байгаа цагт энэ асуудал хэзээ ч эцэслэн дуусахгүй!!! Яасан юм ойлгодоггүй махан толгойнууд вэ та нар??? 34%-ийг АМНАТ, бусад татвараар орлуулчихвал энэ бүх маргаан чинь нэг мөр шийдэгдчихнэ шүү дээ!!!
Хариулах