Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагаас аймгийн наадамд шөвгөрсөн нэр бүхий зургаан бөхийн "А" сорьцоос хориотой бодис илэрсэн талаар мэдээлсэн.
Уг мэдээлэлд нэр дурдагдсан Төв аймгийн наадамд үзүүрлэж Аймгийн заан цол хүртсэн М.Өсөхбаяр байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр "Спорт бол миний амьдралын утга учир. Нэг ч өдрийн бэлтгэлээ алгасахгүй, өдөр бүр зорилгынхоо төлөө бүх хүч хөдөлмөр зүрх сэтгэлээ зориулж ирсэн. Барилдах хугацаандаа хоёр ч удаа допингийн шинжилгээ өгч байсан ба аль алинд нь ч ямар нэгэн зөрчил илэрч байгаагүй. Иймээс одоо болж буй үйл явдалтай эвлэрч чадахгүй байна. Энэхүү болж буй үйл явдал миний цаашдын урам зоригийг үнэхээр мохоож, сэтгэл зүйд маань маш их хохирол учируулж байна. Би зөвхөн нэг л зүйлийг хүсэж байна. Үнэн зөвийг минь шүүн тогтоон, бүх зүйл шударгаар шийдэгдээсэй гэж. Үнэнээс айх зүйл надад байхгүй, харин үнэнийг олохын төлөө эцсээ хүртэл явна" гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.10.23.120
Teneg mal ve
Хариулах