Х.Нямбаатар: Дон Кихот шиг нөхөд манайд их болжээ

Zuv.mn
2 цаг 17 минутын өмнө

Нийслэлийн Засаг дарга асан Х.Нямбаатар сошиэл хуудастаа шүүмжилсэн өнгө аястай бичвэр нийтэлжээ.  

Тэрбээр  "...Дон Кихот шиг нөхөд манайд их болжээ.

Уг зохиолын гол баатар Алонсо Кихано хөдөөний язгууртан рыцарийн тухай уншсаар байгаад өөрийгөө жинхэнэ рыцарь болчихлоо гэж төөрөгдөлд орж Өөрийгөө рыцарь Дон Кихот, мориндоо Росинанте, тариачин бүсгүйг Дульсинея хатагтай гэж төсөөлж шударга ёсыг тогтоохоор аянд морддог.


Хөршүүд болох тариачин Санчо, Панчо нар хамт аянд явна аа.

Дон Кихот мөрөөдөлдөө хэтэрхий автсан нөхөр … салхин тээрэм хараад: аварга мангас байна гэж дайрдаг.

Санчо: Үгүй ээ. Салхин тээрэм л байна шүү дээ гэнэ.

Гэтэл Дон Кихот сонсохгүй дайрч ороод сэнсний далбаанд цохиулж унадаг. “Tilting at windmills” буюу байхгүй дайсантай тэмцдэг" хэмээн бичсэн байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна