Б.Батцэцэг: Газрын тос боловсруулах үйлдвэрийг ажиллуулах боловсон хүчнийг бэлтгэнэ

Zuv.mn
1 цаг 20 минутын өмнө

ЗГХЭГ-ын дэд дарга Б.Батцэцэг Засгийн газраас гарсан шийдвэрийн талаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Ерөнхий сайд: 

-2026 оны наймдугаар сарын 10-нд Дорноговь аймгийн Алтанширээд ажилласан

Төслийн явц удаашралтай байгаа. Ажиллах үеэр үйл явц 60 хувьтай байгаа гэсэн мэдээлэл өгсөн. Монгол Улс сүүлийн 30 жил томоохон үйлдвэрийн бүтээн байгуулалт хийгээгүй, оролцогч талууд олонтой, санхүүжилт саатсан зэрэг шалтгаанаар удааширсан. Ерөнхий сайд энэ үеэр 14 үүрэг өгсөн бөгөөд үүнд татвартай холбоотой асуудлуудыг яаралтай шийдвэрлэх, санхүүжилтийг саадгүй болгох,  

-2026 оны наймдугаар сарын 08-нд газрын тосны бүтээгдэхүүний агуулах барьж байгаа төслийн талбайд ажилласан.

365 тэрбум төгрөгийн хөнгөлттэй зээл олгосон. Агуулахууд ашиглалтад орсноор 23 хоногийн нөөц нэмэгдлэнэ.

Одоогоор нэг төсөл нь дууссан. Нөгөө нь дуусах шатандаа явж байна.

-Авто ослын улмаас амиа алдсан хүний тоогоор дэлхийд дээгүүрт орж байгаатай холбоотойгоор Ерөнхий сайд Үндэсний зөвлөл байгуулж, өөрөө ахлахаар болжээ. Дэд даргаар Зам тээврийн хөгжлийн сайд, мөн  “Моод”-ын гэж танигдсан н.Болдыг томилсон байна. Зөвлөл нь зам тээврийн ослыг бууруулах чиглэлд ажиллана" гэсэн мэдээлэл өгсөн юм.   



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна