​ Украины довтолгоонд өртсөн ОХУ-ын Севастополь муж цахилгаангүй болжээ

Zuv.mn
1 цаг 37 минутын өмнө

Украины зэвсэгт хүчин өнгөрсөн шөнө ОХУ-ын Севастополь хотын эрчим хүчний дэд бүтэц рүү довтолжээ. Үүний улмаас мужийн эрчим хүчний хангамж тасалдсан байна.

Дайралт маш хүчтэй болсон бөгөөд өртсөн бүсүүдэд онц байдал тогтоож, холбогдох албад бэлэн байдалд ажиллаж байна гэж мужийн захирагч Михайл Развожаев мэдэгдсэн байна.

Тэрбээр иргэдэдээ хандаж, хангамж сэргэсний дараа эрчим хүчээ хэмнэхийг уриалжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна