Балба улсад болсон мөнх цэвдэг хайлснаас үүдэлтэй хөрсний гулгалт, үерийн гамшгийн үеэр нэгэн дунд сургуулийн захирал сургуулийнхаа 900 сурагчийн амь насыг үхлээс авран хамгаалжээ.
Нувакот дахь Трибхуван Тришули дунд сургууль нь гамшигт өртөж, оргүй болтлоо нурж сүйджээ. Гэхдээ сургуулийн багш, сурагчид гамшиг болохоос хэдхэн минутын өмнө гарч амжсанаар үхлээс аврагдсан байна.
Мөнх цэвдгийн цас мөс, хөрс шороо, замд дайралдсан бүхнийг хаман хуйлруулсан үерийн ус ирж байгааг захирал хэдхэн минутын өмнө мэджээ. Түүний утсанд болон эцэг, эхчүүдээс энэ талаарх анхааруулга ирсэн юм байна.
Тухайлбал, нэгэн эцэг сургууль дээр ирж, “Аймшигтай үер ирж байна, би охиноо аврах гэж ирлээ, бусад хүүхдүүдийг ч яаралтай аврах хэрэгтэй” гэж хэлсэн аж.

Аврагдсан сурагчдын нэг болох 16 настай Pupil Yunisha Amatya
Тухайн үед хичээл ид орж байсан ч захирал нөхцөл байдлыг зөв үнэлж, соргогоор тусган авч, үйл ажиллагааг шууд зогсоон, сурагчдыг өндөрлөг газар руу гарахыг анхааруулжээ.
Улмаар 900 хүүхэд аврагдсан байна. Үерийн ус сургуулийг тэр чигт нь урсган одсоны дараа захирал Ражендра Дивади баатар болжээ.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна