Бага тэнгэрийн аманд гарсан галыг унтраахаар ажиллаж байна

Х.Есү
1 цаг 3 минутын өмнө

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11-р хороо Богд-Уулын Бага тэнгэрийн амны баруун урагш зүгт ойн гал түймэр гарч байна гэсэн дуудлага өнөөдөр (2026.09.03) 11:49 цагт Онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагын дагуу нийслэлийн хүрээний Гал түймэр унтраах, аврах ангиудын 30 гаруй алба хаагч унтраах ажиллагааг зохион байгуулж байна. Алба хаагчдыг очиход 20х30 метрийн хэмжээтэй талбай шатаж байсан байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна