ШШГЕГ-ын дарга, бригадын генерал А.Намсаманд өнгөрсөн даваа гаригт /2026.09.14/ мэдээлэл хийхдээ ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы хамаарал бүхий компани 4 сая долларын өр төлбөртэй, танхимынх нь бас нэг сайдын компани 53 тэрбум төгрөгийн өр төлбөртэй хэмээн мэдэгдсэн.
Гэтэл 53 тэрбум төгрөгийн өр төлбөртэй сайд нь Шадар сайд Н.Номтойбаяр буюу түүний хамаарал бүхий Монголын алт/МАК/ компани байсан тухай мэдээлэл цахимд орчинд түгсэн билээ.

Энэ талаар Шадар сайд Н.Номтойбаяраас тодруулахад "53 тэрбумын өртэй гэх асуудал дээр шүүхийн шийдвэр давж дансыг нь хаасан асуудал үүссэн. Үүнийг хууль зөрчсөн хэмээн үзэж, холбогдох хуулийн байгууллагад хандсан байгаа. Энэ нь өр гэхээсээ илүү гадны нэг компани дээр вальютын ханшийн зөрүүнээс үүссэн асуудал" гэв.
Мөн тэрбээр "2021 онд намайг хилс хэргээр ял эдлээд гарсны дараа намайг шоронгоос оргосон гэдэг мэдээлэл явуулж байсан. Хуулийнхан улстөрд хутгалдаж байгаа нь үнэн.
Удган гэж хүн гаргаж ирээд С.Амарсайханыг арай дэндүү гүтгэж доромжиллоо. Араас нь чөлөөлж байгаа нь сонин санагдаж байна" хэмээн байр сууриа илэрхийллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна