Ерөнхийлөгч Баян-Өлгийн асуудлаар хуулийн байгууллагын удирдлагуудтай уулзаж байна

Zuv.mn
1 цаг 23 минутын өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймагт өнгөрсөн өдрүүдэд ажилласан. Энэ үеэр Монгол, казак гэх талцал байх ёсгүйг Ерөнхийлөгч онцлон тэмдэглэсэн.

Энэ асуудалтай холбогдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цагдаа, тагнуул, АТГ, шүүх зэрэг хууль хүчний байгууллагын төлөөлөлд үүрэг өгч байна. 

Уулзалтад Сангийн сайд З.Мэндсайхан, ГБХНХ-ын сайд Т.Аубакир, УИХ-ын гишүүн Б.Бейсен, П.Зулпхар нар мөн дуудагдаж, оролцож байна. Дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэнэ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна