Засгаас “явах” дараагийн сайд нь Ч.Номин уу

Zuv.mn
1 цаг 17 минутын өмнө

Ерөнхий сайд Н.Учрал бүрэн эрхийнхээ хүрээнд ХЗДХ-ийн сайд С.Амарсайханыг чөлөөлснөөр Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт орох нь тодорхой болсон билээ. Тэгвэл ХЗДХ-ийн шинэ сайдын асуудал яригдахтай зэрэгцэн өөр бусад сайд нарыг ч явуулах асуудал босож иржээ. С.Амарсайханы араас ажлаа өгөх магадлалтай сайд нарын тэргүүн эгнээнд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин байгаа гэж эх сурвалж хэллээ.

Ч.Номингийн хувьд, Хамтарсан Засгийн газрын үед Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны сайдаар ажиллаж байхдаа салбарт бүртээ үр бүтээлтэй ажилласан, ялангуяа аялал жуулчлалын салбарын өсөлтийг өндөр түвшин хүргэсэн гавьяатай.

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ түүнийг “Хамтарсан Засгийн газарт миний томилуулсан ганц сайд” гэж ярьж байсан удаатай юм.

Ямартай ч Засгийн газрын тэргүүн танхимдаа нэг салхи оруулсных, шаардлагатай халаа сэлгээгээ хийгээд авъя гэсэн бодолтой байгаа бололтой. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна