“МОНРЕАЛЬ 2026”: Б. Марал-Эрдэнэ 48 дугаар байрт орлоо

Zuv.mn
1 цаг 22 минутын өмнө

Канадын Монреаль хотноо болж буй 2026 оны UCI Засмал замын дугуйн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний Men Elite ангиллын ганцаарчилсан гараатай (Individual Time Trial) уралдаан өнгөрсөн шөнө боллоо.

Уг төрөлд Монгол Улсын дугуйн Үндэсний шигшээ багийн тамирчин Б. Марал-Эрдэнэ эх орноо төлөөлөн дэлхийн шилдэг тамирчидтай өрсөлдөж, 48 дугаар байрт оров.

Манай тамирчин Азийн дугуйчдын дундаас Казахстан, Японы тамирчдын удаад гуравдугаарт орох цагийн амжилт үзүүлжээ.

Энэ жил засмал замын дугуйн ДАШТ Азийн наадамтай давхацсан бөгөөд Монголын дугуйн холбоо үндэсний шигшээ баг хоёр тийшээ хуваагдан тэмцээндээ оролцож буй.  

“Монреаль 2026” ДАШТ-д ОУХМ Б.Марал-Эрдэнэ, ОУХМ Х.Тэмүүлэн, гадаад харилцаа хариуцсан менежер А.Эрдэнэболд нарын бүрэлэхүүнтэй оролцож байгаа бол “Аичи, Нагоя 2026” Азийн наадамд оролцож буй манай дугучдаас ОУХМ С.Жамбалжамц өчигдөр элит эрэгтэйчүүдийн цуваа гараат уралдаанаас хүрэл медаль хүртэж, Монголын багийн медалийн салхийг хагалсан юм. Мөн эмэгтэй элит тамирчдын цуваа гараатай уралдаанд Г.Энхжин өрсөлдөж, 12 дугаар байрт орсон юм.        



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна