Б.Пүрэвдорж: Төсвийн тодотголоо яаралтай хэлэлцэж тэтгэврээ нэмэх ёстой

Х.Есү
1 цаг 48 минутын өмнө

Улсын төсвийн тодотголыг хэлэлцэх чухал цаг хугацаанд гишүүд ирцээ бүрдүүлж чадахгүй, чуулган хуралдахгүй хэвээр байна. Уг асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржоос тодрууллаа. 

Тэрбээр, "Өнгөрсөн амралтын өдрүүдэд би Өмнөговь аймгийн дөрвөн суманд ажилласан. Ард иргэд төсвийн тодотголыг яаралтай хэлэлцэж, ахмадын тэтгэврийн асуудлыг шийдвэрлэ гэж байна. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд ахмадын тэтгэврийг нэмэх тухай асуудал, тэтгэвэртэй холбоотой 4-5 хуулийг батлуулсан хүний хувьд энэ байр суурь дээрээ байгаа. 

Өөрөөр хэлбэл би төсвийн тодотгол болгоноор ахмадын тэтгэврийг нэмэх ёстой гэсэн байр суурьтай байдаг. Ахмадын тэтгэврийг нэмснээр хоёр сарын дараа 0,1-0,2 хувийн инфляцид нөлөөлөх нөлөөтэй гэж үзэж байгаа. Төсвийн тодотголоо яаралтай хэлэлцэж тэтгэврээ нэмэх ёстой" гэлээ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.19.18
    8 минутын өмнө

    АН дотроо арай өөр тухтай улстөрч хүн шиг ярьж байна даа. Энэ хүнийг юм уу эсвэл Цогтбаатар гишүүнийг АН ын дарга болгочихвол .

    Хариулах